2020-01-29 MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа.
“Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний техникийн шаардлага” - MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа. Энэхүү стандартын зорилго нь нэхмэл сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг " Монголын Хаан Ширхэгт“ тохирлын тэмдэгтийн техникийн ерөнхий шаардлаганд нийцүүлэн баталгаажуулахад оршиж байгаа бөгөөд ямааны ноолуур тэмээний ноос, сарлагын хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний болон чанарын үзүүлэлтийг тогтооход хамрах юм.
 Дэлгэрэнгүй...
2019-10-14. “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж судалгаа” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах урилга
Техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалт, судалгаа, техникийн зөвлөх үйлчилгээг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж байна. Уг төслөөс “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж” судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ хийн хамтран ажиллах тул сонирхсон байгууллага, судлаачдыг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна. “Зөгийн аж ахуйн эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж” судалгааны зорилго нь Зөгийн бал болон зөгийн бусад бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний чиглэлээр өмнө хийгдсэн судалгаануудад шинжилгээ хийх, ирээдүйн чиг хандлагыг тогтоох, нэмүү өртгийн сүлжээн дэх нич бүтээгдэхүүнүүдийн өртөгийг бодитойгоор тодорхойлон зардлыг бууруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг илрүүлэх ба гарсан үр дүнд тулгуурлан тайлан бичих, төсөлд хамрагдсан зөгийн аж ахуй эрхлэгчид, зөгийн бал бэлтгэн нийлүүлэгчдэд зориулсан зөвлөмж, сургалтын хөтөлбөр боловсруулахад оршино.
 Дэлгэрэнгүй...
2019-10-07. Видео сургалтын материалын эх бэлтгэн олон нийтэд хүргэх тухай
“ХАА Нэмүү өртгийн сүлжээг дэмжих”, “ХАА, Хөдөөгийн хөгжлийн Нэмэлт санхүүжилт” төсөл нь боловсруулах үйлдвэрүүдийн стандартын шаардлага хангасан арьс, ширэн түүхий эдийг технологийн дагуу бэлтгэн нийлүүлэх чиглэлээр мэдлэг олгох, мэдээлэл өгөх видео сургалтын материал болон салбарын үүсэл хөгжил, түүхэн замнал төрийн бодлого, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааны хүрээнд нутагшсан техник, технологийн дэвшил түүний хүрсэн түвшин ололт амжилт, цаашдын хөгжлийг тусгасан баримтат кино бэлтгэн олон нийтийн мэдээллийн сувгаар хүргүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тул хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжийг урьж байна.
 Дэлгэрэнгүй...
2019-10-04. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA-8960:MON төслөөс " Мал, мах, арьс ширэн түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт" сэдэвт технологийн сургалтыг зохион байгууллав.
2019-10-04. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA-8960:MON төслөөс " Мал, мах, арьс ширэн түүхий эд бэлтгэл, анхан шатны боловсруулалт" сэдэвт технологийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг хөтөлбөрийн дагуу Сити товерийн хурлын зааланд зохион байгуулж байгаа бөгөөд 5 аймгийн 60 орчим оролцогсод төлөөлөн оролцож байна.
 Дэлгэрэнгүй...




Танд хэрэгтэй

Ардын чөлөөт индэр
2018.10.03

ТА ЭНЭ ИНДЭРИЙГ ЧӨЛӨӨТӨЙ АШИГЛАЖ БОЛНО

У.Туул

Унших

Ярилцлага
2018.05.10

”Баяжуулсан хүнсний тухай хууль” батлагдлаа. Өнгөрөгч долоо хоногт парламентаар УИХ гишүүн А. Ундраа санаачилсан Баяжуулсан хүнсний тухай хуулийг баталсан. Энэ нь манай улсад анх удаагаа хүнс баяжуулах эрх зүйн орчныг бий болгосон гэсэн үг юм. Хуулийн гол агуулга хийгээд энэ хуулийг баталсны ач холбогдол нь юу болох талаар хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн А.Ундраагаас тодрууллаа.

У.Туул

Унших

Хэлэлцүүлэг
2018.01.10

АХБ ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй ХАА өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны баг нь төслөөс гаргасан санаачлага болон, хамтран ажиллагч зарим байгууллагуудын хүсэлтээр зөгийн салбарын мэдлэг мэдээлэл солилцох дугуй ширээний уулзалтыг 2017 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 04, 12 дугаар сарын 25 -нд тус тус нийт 3 удаа зохион байгуулаад байна.

.Admin

Унших

Мэргэжилтэний зөвлөгөө
2018.05.16

Зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүний зөвлөх Peter Reilly хүнсний үйлдвэрүүдэд очиж ажилласан бөгөөд шингэн бүтээгдэхүүнийг хуурайшуулах технологи болон шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар мэргэжилтэний зөвлөлгөөг өгч ажиллалаа.

.Admin

Унших

Сургамж туршлага
2018.06.01

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс) Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд)

У.Туул

Унших

Асуудал шийдэх санаа
2018.06.30

“Дижитал хөдөө аж ахуйн бизнес” сэдэвт олон улсын семинар 2018 оны 6 дугаар сарын 25-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгчид оролцож буй тус семинарыг Монголын Бүтээмжийн төв, Азийн бүтээмжийн байгууллага нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Европын холбоо, МУ-ын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага, SECIM Нэмүү өртгийн сүлжээ төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаар ойлголт өгөх, хөдөө аж ахуйд дижитал технологийг хэрхэн нэвтрүүлэх, амжилттай хэрэгжүүлсэн тэргүүн туршлага, загварууд, дэлхийн чиг хандлага, хөдөө аж ахуйн бизнесийн бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой семинарыг төгсөгчдөд Азийн бүтээмжийн байгууллагын сертификат олгоно. ДИЖИТАЛ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС Техник, технологийн дэвшлийн эрин үед шинээр хүч түрэн орж ирж буй дижитал бизнес гэдэг ойлголт нь дотоод болон гадаад үйл ажиллагаагаа технологид суурилсан ухаалаг тогтолцоонд шилжүүлэхийг хэлдэг байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт дижитал хөдөө аж ахуйг хөгжүүлснээр 2050 он гэхэд дэлхийн хүн амын хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг ханган, тэжээх боломжтой гэж үздэг. Иймд сүүлийн жилүүдэд Азийн бүтээмжийн байгууллага нь үйл ажиллагааныхаа гол чиглэлийн нэгээр гишүүн орнуудын дижитал хөдөө аж ахуйн бизнесийн талаарх ойлголт, хандлага, нэвтрүүлэлтэд анхаарлаа хандуулж байна.

.Admin

Унших

Хамтран ажилах санал
2017.10.03

АРГЕНТИНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮН ТУРШЛАГА МОНГОЛД НЭВТРЭХ БОЛОМЖ НЭЭГДЭВ Монгол Улсаас Бүгд Найрамдах Аргентин Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа тус улсын Хөдөө аж ахуйн яам, Гадаад харилцааны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын албан тушаалтнуудтай хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтын үеэр Аргентины тал өөрийн Засгийн газраас хэрэгжүүлдэг техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртөө манай улсыг хамруулахаа мэдэгдэв. Уг хөтөлбөрт хамрагдсанаар манай улс Аргентины санхүүжилтээр тус улсын хөдөө аж ахуйн салбарын туршлагаас суралцах, ялангуяа малын ген, биотехнологи, био-инженерчлэл, шүлхийн эсрэг дархлаажуулалт болон бусад чиглэлээр хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг боломж нээгдэх юм. Аргентин Улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн бөгөөд мах бэлтгэл, арьс шир боловсруулалт, органик хүнсний экспортоор дэлхийд дээгүүр жагсдаг төдийгүй малын шүлхий өвчнөөс бүрэн ангижирсан орон юм. Тус улс зөвхөн 2016 онд л гэхэд дэлхийн 52 улсад өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны 200 гаруй хөтөлбөр амжилттай хэрэгжүүлээд байгаа аж.

У.Туул

Унших

Үйл явдал

 Дэлгэрэнгүй...
Санал хүсэлт
Санал асуулга
Та энэ сайтаас ямар мэдээлэл авахыг хүсч байна вэ?
Qpay

Сургалтын материал татаж авах.