Төслийн мэдээлэл

2019-01-10 . ЖИМС, ЖИМСГЭНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР БОЛЛОО.

2019-01-10 . ЖИМС, ЖИМСГЭНИЙ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХААР БОЛЛОО. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Чацаргана, бусад жимс жимсгэний нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж,чацарганы үйлдвэрлэлийн нэгдсэн сүлжээ байгуулан, хүн амыг амин дэм бүхий жимс жимсгэнээр ханган, экспортын орлогыг нэмэгдүүлнэ” гэж тусгагдсан байдаг. Энэ зорилтын хүрээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар нь “Ногоон Ази Сүлжээ” төрийн бус байгууллагатай хамтран, жилд 600 тонн чацарганы жимс боловсруулах үйлдвэрийг БНСУ-ын Олон Улсын Байгууллага / КOICA /-ын буцалтгүй тусламжаар байгуулах “Хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

2019.01.10 | Төслийн мэдээлэл | admin | 128 | 0

2019-01-10. ХААН ЖИМС Эс Би Ти ХХК-ны “ХУБА ХАЯА”-үйлдвэр ISO22000:2005 чанарын стандартыг нэвтрүүллээ.

2019-01-10 ХААН ЖИМС Эс Би Ти ХХК-ны “ХУБА ХАЯА”-үйлдвэр ISO22000:2005 чанарын стандартыг нэвтрүүллээ. Эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Хуба Хаяа” үйлдвэр олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO22000:2005 буюу хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай нэвтрүүлж, олон улсын SGS баталгаажуулалтын байгууллагаас өнөөдөр батламжаа гардан авлаа.

2019.01.10 | Төслийн мэдээлэл | admin | 104 | 0

2018-12-17 Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” сургалт зохион байгуулав.

2018-12-17 АХБ-ны “Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөс Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” хоёр өдрийн сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн зохион байгуулав.

2018.12.17 | Төслийн мэдээлэл | admin | 192 | 0