Төслийн мэдээлэл

2019-04-09 Чацарганы салбарын ТОААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх Обзерв ХХК-ны төлөөлөлтөй уулзав.

2019-04-09. ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан Обзерв консалтинг ХХК-ний зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзаж, төслийн чацарганы салбарынханд зориулан явуулах чанарын менежмент, хүнсний чанар аюулгүй байдлын цогц сургалтын ажлын төлөвлөгөө, тайлан, цаашдын ажил, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтанд TA8960:MON төслийн зохицуулагч Т.Энхжаргал, чацарганы салбарын мэргэжилтэн Б. Дорждэрэм, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул, Обзерв ХХК-ний зөвлөх мэргэжилтэн Д. Мөнхбаяр, Г.Золзаяа нар байлцлаа.

2019.04.09 | Төслийн мэдээлэл | admin | 132 | 0

2019-04-02. ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

2019-04-02 Зөвлөх сонгон шалгаруулах тухай. ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд “Монголын Хаан Ширхэгт” гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн хөгжүүлэх, баталгаажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна. Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавигдах техникийн баримт бичиг боловсруулж, хүний нөөцийг чадавхжуулах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2019.04.02 | Төслийн мэдээлэл | admin | 258 | 0

2019-03-28-д АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээ төслөөс "Монголын хаан ширхэгт гэрчлэх тэмдэгтийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн эхлэлийн сургалт, семинарийг зохион байгуулна.

2019-03-27. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээ төслөөс "Монголын хаан ширхэгт гэрчлэх тэмдэгтийн баталгаажуулалтыг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийн эхлэлийн сургалт, семинарийг 2019 оны 03-р сарын 28-ний өдөр зохион байгуулна. Сургалт семинар Сити Тауэр-ийн 2-р давхарын хурлын танхимд зохион байгуулагдах ба үүнд төрийн болон төрийн бус байгууллага, боловсруулах үйлдвэр, өртгийн сүлжээнд оролцогч байгууллагууд, төслийн төлөөлөл оролцоно. Сургалт семинарыг төслийн ноолуурын салбарын гадаад, дотоодын зөвлөх мэргэжилтэнүүд удирдан явуулна.

2019.03.28 | Төслийн мэдээлэл | admin | 202 | 0