Төслийн мэдээлэл

2018 оны 08-р сарын15 нд Сэлэнгэ аймгийн Хушаатад зөгийчдэд зориулсан сургалт боллоо

2018 оны 08-р сарын 15 нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд “Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөс Гачуурт, Михачи, Пермакультур, Их Аураг Орд компаниудад бал нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн зөгийчдөд брэнд болон экспортын чанарын шаардлага хангасан зөгийн бал үйлдвэрлэж буй Михачи компаний үйл ажиллагаатай танилцах, намар зөгийн бүлийг арчлах, үржүүлэх тухай мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлэх талбайн өдөрлөг сургалтыг зохион байгуулав.

2018.08.19 | Төслийн мэдээлэл | admin | 44 | 0

ТОААН зориулсан Хүний нөөцийн сургалт 2018 оны 07-р сарын 27 болон 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана

2018-07-26 болон 27-ны өдрүүдэд ТОААН-д зориулсан Хүний нөөцийн сургалт зохион байгуулагдана. Сургалт Аюуд цамхагын 12 давхарын 1201 тоот өрөөнд болох ба сургалтыг Интеркансалтинг ХХК-ны Хүний нөөцийн мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулна

2018.07.25 | Төслийн мэдээлэл | admin | 108 | 0

Дотор мах ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын ажил явагдаж байна

"Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих "төслийн хүрээнд дотор мах ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилтын ажил явагдаж байгаа бөгөөд туршилтын эхний үр дүнг мэргэжилтэнүүд дүгнэн ярилцаж байна.

2018.07.06 | Төслийн мэдээлэл | admin | 116 | 0