Төслийн мэдээлэл

2018-12-17 Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” сургалт зохион байгуулав.

2018-12-17 АХБ-ны “Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөс Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” хоёр өдрийн сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн зохион байгуулав.

2018.12.17 | Төслийн мэдээлэл | admin | 301 | 0

2018-12-17 нд АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс чацарганы салбарын ТОААН-д зориулсан технологийн сургалтыг зохион байгуулна.

2018-12-14. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс чацарганы салбарын ТОААН-д зориулсан технологийн сургалтыг 2018-12 сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгуулна.Сургалтыг МЖЖХ-ны удирдлага, хүнсний технологийн сургуулийн багш нар удирдан явуулах бөгөөд сургалт Сити Тауэр-ийн 2-р давхрын хурлын зааланд зохион байгуулагдана. Харилцах утас -77116610

2018.12.14 | Төслийн мэдээлэл | admin | 90 | 0

2018-12 сарын 17нд Зөгийн аж ахуйн салбарын дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.

ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн баг Зөгийн аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй сургалт, судалгааны ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд дээрхи ажлуудын явц үр дүнг хэлэлцэхээр дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

2018.12.11 | Төслийн мэдээлэл | admin | 166 | 0