Төслийн мэдээлэл

Чацарганы үрийг тосыг CO2- ашиглан ялгах тоног төхөөрөмж нийлүүллээ.

2019-05-15. Өнөөдөр ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт MON 39229-0330 төслөөс чацарганы салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон чацарганы үрийн тосыг CO2-оор ялгах төхөөрөмжийг ШУТИС-ын техник технологийн туршилтын төвд хүлээлгэн өглөө.

2019.05.15 | Төслийн мэдээлэл | admin | 351 | 1

2019-05-06 МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАНГАМЖИЙН БАТАЛГААТ БАЙДАЛ" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа.

2019-05-06 МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАНГАМЖИЙН БАТАЛГААТ БАЙДАЛ" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Хүнсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлаг, холбогдох төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 1200 гаруй төлөөлөгч оролцов. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн махны салбарын зөвлөх Б.Энхтуяа тус арга хэмжээнд "Махан махан бүтээгдэхүүний хүнс тэжээлийн чанар" нэртэй илтгэл тавьж оролцлоо.

2019.05.07 | Төслийн мэдээлэл | admin | 66 | 0

ЗӨГИЙЧДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ЗӨГИЙЧДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА Төслийн хүрээнд зорилтот бүлэгт зохион байгуулсан сургалтуудыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс баталгаажуулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй харьцуулахад үүний 80-аад хувийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа болно. Төсөлд хамрагдсан 39 зөгийчин, 15 зөвлөх багш нарын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сургалтын үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан болон гэрчилгээ авсан сургалтын байгууллагуудаас сонгон шалгаруулж хамтран ажиллана. Эрх бүхий байгууллагатай хамтран сургалтын хөтөлбөрт тусгагдсан зайлшгүй шаардлагатай сэдвүүдээр зорилтот бүлэгт сургалт зохион байгуулж оролцогчдод ур чадварын гэрчилгээ олгуулна. Дээрх сургалтыг явуулах сонирхолтой, эрх бүхий байгууллагыг 2019 оны 05 дүгаар сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

2019.05.07 | Төслийн мэдээлэл | admin | 38 | 0