Төслийн мэдээлэл

2019-03-28/29 Зөгийчдэд зориулсан бэлчээрийн менежментийн сургалт зохион байгуулна. Зөгийн аж ахуйг газар тариалантай хоршуулан хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой.

2019-03-28/29. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс зөгийн аж ахуйн салбарын төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн зөгийчдэд зориулан сургалт явуулна. Зөгийн аж ахуйн бэлчээрийн менежмент, газар тариалантай хоршуулан хөгжүүлэх, хамтран ажиллах, ялангуяа зөгийчид, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх талаар

2019.03.26 | Төслийн мэдээлэл | admin | 240 | 1

2019-03-19. Чацарганы салбарт ажиллаж буй олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа

2019-03-19. Өнөөдөр чацарганы салбарт хөрөнгө оруулан ажиллаж буй ОУ-ын төслүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох хамтарсан уулзалт Ёвропын Холбооны TRUM төслийн санаачлагаар боллоо. Уулзалтанд ХХААХҮЯ-ны төлөөлөл, ОУ-ын төслүүд, элчин сайдын яамны ХАА-н асуудал эрхэлсэн 10 гаруй төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар төслүүд чацарганы салбарт хийж байгаа ажил, хүрсэн амжилт, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулага хийж хамтын ажиллагаагаа энэ салбарт хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцлаа. Уулзалтыг төслүүдийн төлөөлөл байнгын тогтмол явуулах санал гаргасан ба ХХААХҮЯ, Монголын жимс жимсгэний холбоо ТББ, МХАҮТ зэрэг байгууллагууд зохион байгуулж, төслүүд дэмжин оролцож байх санал гарч дэмжигдлээ. Мөн мэдээллээ харилцан солилцоход веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийг ашиглахад боломжтой талаар ярилцлаа.

2019.03.19 | Төслийн мэдээлэл | admin | 22 | 0

2019-03-19 АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан-"Ойрхи дорнодын улсуудын махны зах зээлийн судалгаа"-г хийж буй зөвлөх үйлчилгээний ARNA ХХК компанийн зөвлөхүүдтэй уулзалдав.

2019-03-19. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан-"Ойрхи дорнодын улсуудын махны зах зээлийн судалгаа"-г хийж буй зөвлөх үйлчилгээний ARNA ХХК компанийн зөвлөхүүдтэй уулзалдав.

2019.03.19 | Төслийн мэдээлэл | admin | 19 | 0