2019-01-18. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс малын эмч нарт зориулсан "Хүнсний аюулгүй байдал-Малын эрүүл мэнд" сэдэвт сургалт 2019-01-17-ноос18-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Сургалтын хөтөлбөрт мал амьтны эрүүл мэндийн тухай хууль эрх зүйн орчин, мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажуулалтын асуудал, хүнсний аюулгүй байдлын тухай, эрүүл мэнд малын гаралтай бүтээгдэхүүний чанарыг хангах, шимэгчдийн өвчнөөс сэргийлэх, экзотик халдварт өвчнүүд шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчнөөс малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг мал эмнэлгийн асуудлуудаас гадна мал бэлтгэлийн чанарын шаардлага, зохион байгуулалт, мал бэлтгэх технологи, мах, дагалдах түүхий эдэд анхан шатны боловсруулалт хийх, эрүүл ахуйн зохистой дадал, үйлдвэрлэлийн зохистой дадал зэрэг сэдвүүд багтаж байна. Сургалтанд хөдөө орон нутгаас ирсэн 50 орчим малын эмч нар хамрагдаж байна.Сургалтыг Б.Батсүх, Н.Батсуурь, Б.Баттөр, Б. Энхтуяа, Б.Майзул болон бусад мэрэгжлийн багш нар удирдан явууллаа. Сургалт ШУТИС-ын үйлдвэрлэлийн технологийн сургалтын байранд явагдав.
2019.01.18
|
Мах махан бүтээгдэхүүн
|
admin
|
576
|
0