Өнөөдөр 2018- оны 05-р сарын 15-ны өдөр АХБ-ны ХАА өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны багийн санаачлагаар Олон улсын санхүүжилтэй төсөл гүйцэтгэгчдийн махны салбарын уулзалт ярилцлага ШУТИС-ын байранд боллоо. Уулзалтанд ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ч.Ариунтуяа,Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, Монголын махны холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат Монголын МЭХ-ны ерөнхийлөгч Б.Батсүх болон олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллагын арав гаруй төлөөлөл оролцлоо.
2018.05.15
|
Мах махан бүтээгдэхүүн
|
admin
|
375
|
0