Ноос ноолуур

2020-01-29 MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа.

“Ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний техникийн шаардлага” - MNS 6809: 2019 Монгол улсын стандарт шинээр батлагдлаа. Энэхүү стандартын зорилго нь нэхмэл сүлжмэл бэлэн бүтээгдэхүүнийг " Монголын Хаан Ширхэгт“ тохирлын тэмдэгтийн техникийн ерөнхий шаардлаганд нийцүүлэн баталгаажуулахад оршиж байгаа бөгөөд ямааны ноолуур тэмээний ноос, сарлагын хөөврөн нэхмэл, сүлжмэл бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний болон чанарын үзүүлэлтийг тогтооход хамрах юм.

2020.01.29 | Ноос ноолуур | admin | 3295 | 1

Сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүн "Монголын хаан ширхэгт" тэмдэгт стандарттай болно

"Монголын хаан ширхэгт" тэмдэгт сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүний чанарын стандартуудыг боловсруулж батлуулах ажлын гэрээг "Монголын ноос ноолуурын холбоо" ТТБ -тай энэ өдөр үзэглэлээ.

2019.06.04 | Ноос ноолуур | admin | 683 | 0

2019-05-02. Зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзав

2019-05-02. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багийнхан ноос ноолуурын салбарын Монголын Хаан ширхэгт гэрчлэх тэмдгийг баталгаажуулах явцад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, МННХ-д баталгаажуулалтын процесс, менежментийн талаар сургалт зөвлөлгөө өгөхөөр гэрээ хийн ажиллах гэж байгаа Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн төлөөлөлтөй уулзалт хийлээ. Уулзалтанд Эс Эф Си Эс /SFCS/ ХХК-ийн захирал Л.Тунгалаг, мэргэжилтэн Д.Оюундарь мөн төслийн зүгээс зохицуулагч Т.Энхжаргал, ноос ноолурын салбарын үндэсний зөвлөх Ц.Хишигжаргал нар байлцав. Уулзалтаар зөвлөх үйлчилгээний цар хүрээ, хийгдэх ажлууд тайлангийн талаар харилцан ярилцаж санал солилцсон бөгөөд МННХ- дээр очиж тус төрийн бус байгууллгатай хамтран ажиллах төлөвлөгөөний талаар ярилцлаа.

2019.05.02 | Ноос ноолуур | admin | 520 | 0