Ноос ноолуур

2019-03-15 Хөвсгөл аймагт ноолуурын "Түүхий эдийн бэлтгэлд хэвшүүлэх зохистой дадал, олон улсын стандарт" сургалт зохион байгуулав.

2019_03_15. АХБ-ны Нэмүү өртгийг дэмжих төсөл, ТОААН Жинст мөрөн ХХК, Хөвсгөл АБАХ хамтран "Түүхий эдийн бэлтгэлд хэвшүүлэх зохистой дадал, олон улсын стандарт" сэдвээр ахисан шатны сургалтыг ноолуурын салбарын ОУ-ын зөвлөх Roy Kettlewell, төслийн үндэсний зөвлөх Хишигсүрэн болон бусад багш нар удирдан явууллаа. Сургалтанд 5 сумын малчид, 7 хоршооны төлөөлөл хамрагдлаа.

2019.03.18 | Ноос ноолуур | admin | 393 | 0

2019-02-18/19-ны өдрүүдэд ноолуурын салбарын ажлын хэсгийнхэн хуралдаж байна.

Үйлдвэржилт 21:100-Ноолуурын салбарынхан "НООЛУУР" хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулах, үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд шаардлагатай судалгаа, тооцоолол боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

2019.02.19 | Ноос ноолуур | admin | 573 | 0

2018-01 сарын 17-21 өдрүүдэд МОНГОЛ ЭКСПОРТ 2018 Экспо зохион байгуулагдаж байна.

Монгол Экспорт 2018-Экспог Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Мишээл экспо худалдааны төв, хамтран зохион байгуулж, Гадаад харилцааны яам, Баягаль орчин аялал жуучлалын яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Азийн хөгжлийн банкны Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил, Швейцарийн хөгжлийн агентлагын Ногоон алт-Малын эрүүл мэнд, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Свич Эшиа, Степ Эколаб, НҮБ-ийн аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын Секим-2, Дэлхийн банкны Экспортыг дэмжих, Олон улсын худалдааны төвийн Монгол улсын худалдаа ба хөрөнгө оруулалтын замын зураг, Европын холбооны улсын санхүүжилттэй Монголын худалдааг дэмжих Трам төслүүд дэмжин оролцлоо. Монгол Улсын хувьд экспортын гол нэрийн бүтээгдэхүүний дийлэнх хувийг эрдсийн буюу уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. 2018 оны эхний 9 сарын дүнгээр эрдсийн бүтээгдэхүүн 4,5 тэрбум ам.доллар буюу экспортын орлогын 86 хувийг эзэлж байна. Үүнээс харахад уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын хэмжээг нэмэгдүүлэх нь манай улсын гадаад худалдааны салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс экспортын хууль эрх зүй, санхүү, татварын таатай орчныг сайжруулж, экспортыг төрөлжүүлэх зорилгоор Засгийн газраас мөн "Монгол экспорт" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. “Монгол экспорт экспо-2018” нэгдсэн арга хэмжээний үеэр "Монголын хаан ширхэгт" гэрчлэх тэмдгийг олгох гэрээнд гарын үсэг зурах, "OEKO TEX-100" олон улсын чанарын сертификат олгох ёслолын ажиллагаа болсон юм. Мөн экспортын бүтээгдэхүүн, "Монгол экспорт" хөтөлбөрийн танилцуулга хийсэн. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкны "Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт" төсөл: Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ техник туслалцаа төсөл хамтран "Монголын хаан ширхэгт бүтээгдэхүүний чанар, стандарт" семинар боллоо. Семинарын хүрээнд дээр дурдсан төслийн үйл ажиллагааны явц, Монголын хаан ширхэгтийн танилцуулга, чанарын тогтолцоо, эцсийн бүтээгдэхүүний стандартын санал, бүтээгдэхүүнд хийсэн чанарын хяналт зэрэг асуудлыг танилцуулсан билээ.

2018.10.20 | Ноос ноолуур | admin | 728 | 0