Сарлагын хөөвөр бэлтгэгч нарт зориулсан танхимын болон үзүүлэх сургалт зохион байгуулна.
Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу ТОААН болох Жинст Мөрөн компанитай хамтран Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумд үржүүлж буй “Хөх сарлагийн хөөвөр”-өөр бүтээгдэхүүн хөгжүүлэх загвар туршилтыг хэрэгжүүлэхээр нарийвчилсан төлөвлөгөө боловсруулж санамж бичиг байгуулсан. Энэ ажлын үндсэн дээр Улаан- уул сумын малчдын хоршоо, Хөх сарлаг үржүүлэгч – малчид, аймгийн ХААЖДҮГ, сумын ЗДТГ, мал эмнэлэг үржүүлгийн албаныханд зориулсан сургалт зохион байгуулна. Сургалтанд оролцогсод Хөх Сарлаг үржүүлэгч- малчид болон сарлаг байрших газар нутгийн үндсэн үзүүлэлтийг тогтоож, анхдагч өгөгдлүүдийг цуглуулж хөтлөх арга эзэмшинэ. “Хөх Сарлаг” малын үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлж, анхдагч өгөгдлүүдийг хэмжиж цуглуулж нэгтгэх аргад суралцахаас гадна хөх сарлагийн хөөврийн бэлтгэлийн чанарыг хянах мэдлэг эзэмшиж хөөврийн ангилалт явуулж бүртгэлжүүлэх анхдагч материалыг бүрдүүлнэ. Сургалтын үеэр видео сургалтын материал бэлтгэгдэх болно.
2018.05.29
|
Ноос ноолуур
|
admin
|
916
|
0