Арьс, шир

2018-10-21 "Сарлаг ямааны арьсыг эко технологиор боловсруулж, гутал үйлдвэрлэх боломж" сэдэвт семинар Мишээл экспо төвд зохион байгуулагдлаа.

2018-10-21 "Сарлаг ямааны арьсыг эко технологиор боловсруулж, гутал үйлдвэрлэх боломж" сэдэвт семинар Мишээл экспо төвийн VIP өрөөнд зохион байгуулагдлаа.Тус семинарыг ХХААХҮЯ, АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн багийнхан хамтран зохион байгуулж байгаа ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Мон-Ирээдүй XXK, Монгол Шевро XK, Бесүд, ХАС гутлын үйлдвэрүүд, ХҮСТҮБ-ийн Армоно нэгдэл зэрэг байгууллагууд оролцож илтгэл тавьлаа. ШУТИС-ын ХҮСХТ-ын захирал Т.Төрмөнх " Лабораторийн аргаар сарлагийн шир, ямааны арьсыг байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй технологиор боловсруулж хүүхдийн гутлын өнгөний савхин материал гаргах, Мон-Ирээдүй ХХК-ийн гадаад худалдааны менежер Б.Батдаваа, Арьс ширний үйлдвэрт хүүхдийн гутлын өнгө дотрын савхи боловсруулах, Монгол Шевро ХХК-ны ерөнхий технологич Б.Дэлгэрмаа-Монгол Шевро ХХК-д хийсэн туршилтын дүн зэрэг илтгэлийг хэлэлцүүллээ.

2018.10.23 | Арьс, шир | admin | 611 | 0