2019-04 сар 28-29 нд
АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн багаас чацарганы салбарын тариаланчид, бэлтгэн нийлүүлэгч нарт зориулсан ХАА-н зохистой дадлын сургалтыг Увс аймгийн Улаангом хотод 04-р сарын 28- наас 29- ны өдрүүдэд 2 өдрийн талбай ба танхимын хосолсон сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд Улаангом чацаргана тариалагчид, бэлтгэн нийлүүлэгчид кластерийн гишүүд 50 гаруй төлөөлөл оролцлоо. Сургалтыг ХААИС-ын багш Д.Хандсүрэн, УХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөнхцэцэг нар удирдан явуулсан бөгөөд төслийн зохицуулагч Т.Энхжаргал,төслийн чацарганы салбарын зөвлөх мэргэжилтэн Б.Дорждэрэм нар төслийн танилцуулага болон цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулага хийж, тариаланчдын хамтын ажилагааны боломжууд, санал хүсэлтийг хүлээн авлаа.
2019.05.02
|
Чацаргана
|
admin
|
507
|
0