2019-05-06
“ЗӨГИЙН АРЧИЛГАА, МАЛЛАГААНЫ ТЕХНОЛОГИ, МЕНЕЖМЕНТ “
СУРГАЛТЫН ЦУВРАЛ ВИДЕО ХИЧЭЭЛ БЭЛТГЭХ АЖИЛ
ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2019 оны 5-р сарын 3
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 МОN техник туслалцааны төслийн нэг зорилтот салбар бол зөгийн аж ахуйн салбар юм.
Техник туслалцааны үйл ажиллагааны хүрээнд төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүд, зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр танхимын болон үзүүлэх сургалт, судалгаа, мэргэжлийн зөвлөх үйлчилгээний хэрэгцээг тодорхойлон төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд зөгийчид, зөгийн аж ахуй эрхлэгчид, сонирхогчдод зориулсан “Зөгийн арчилгаа, маллагааны технологи, менежмент” сургалтын цуврал видео хичээл бэлтгэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тул сонирхсон байгууллага, хувь хүн, хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
2019.05.07
|
Зөгийн аж ахуй
|
admin
|
472
|
0