2019-04-19. "ЗӨГИЙН БАЛ" -НЫ СТАНДАРТ MNS 6294:2019
Стандарт хэмжил зүйн газрын 2019-03-04 ны өдрийн С
/08 дугаар тушаалаар батлагдлаа.
АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн хүрээнд "Зөгийн бал"ны шинэ стандартыг боловсруулах ажил хийгдсэн бөгөөд стандартыг боловсруулах үйл ажиллагааг Монголын зөгийчдийн холбооны дээд Зөвлөл ТББ-тай гэрээгээр хамтран ажиллаж гүйцэтгэлээ.Стандарт боловсруулах багт төрийн болон ТББ-ийн төлөөлөл, мэргэжилийн байгууллага, зөгийн аж ахуйн мэргэжилтэнүүд, зөгийн ААН эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 11 гишүүд оролцсон бөгөөд стандартыг шинэчлэхтэй холбоотой зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг олон удаа зохион байгуулж, санал авч шүүн хэлэлцүүлсэн.Зөгийн балны стандартыг цаашид мөрдөн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл, УМЭАЦТЛ-ийн зөгийн аж ахуйн лабораторийн мэргэжилтэнүүд, МЭЭШХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтанууд энэхүү ажлын хэсэгт орж ажиллаж, үнэтэй санал зөвлөмжөө өгч стандартад тусгуулсан бөгөөд ажлын хэсэгт орсон багт стандартын эх хувийг өнөөдөр гардууллаа. Зөгийн балыг хэрэглэх, экспортлоход зайлшгүй шаардлагатай стандарт шинэчлэгдсэнтэй холбоотой бал шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмжийг УМЭАЦТЛ болон МЭЭШХ-ний лабораториудад нийлүүлэн чанарын шаардлага, түүний шинжилгээний цогц байдлыг хангахад ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төсөл хувь нэмрээ орууллаа.
Энэхүү стандарт 2019-оны 03-07 ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжинэ. Стандартын талаархи мэдээллийг www.estandard.gov.mn мөн www.standard.mn
www.masm.gov.mn сайтаас мэдээллийг сонирхож болно.
2019.04.19
|
Зөгийн аж ахуй
|
admin
|
940
|
0