Монголын зөгийн аж ахуйг дэмжигч донор байгууллагуудын уулзалт 2018 оны- 07 сарын 17- 18 ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл Тосгонд зохион байгуулагдана. Уулзалтаар Монголын зөгийн аж ахуйн өнөөгийн байдал сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, зөгийн загвар аж ахуйтай танилцана. Уг уулзалтыг Монголын зөгийчдийн нийгэмлэг, “Аравт” бизнесийн нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд уулзалтанд ХХААХҮЯ, МХАҮТ, НҮБ-ийн ХААБ, Дэлхийн банк, АХБ, ЕХ, ЕСББ, Жайка ОУБ, ТИКА ОУБ-ын болон SECIM C2 төсөл, Монголын худалдааг дэмжих TRAM төсөл, АХБ-ны “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн cүлжээг дэмжих” TA89620 төcлийн зэрэг 30 гаруй төлөөлөл оролцох юм байна.
2018.07.06
|
Зөгийн аж ахуй
|
admin
|
523
|
0