2019-03-29. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA-8960:MON төслөөс оёдлын салбарынханд зориулсан " Оёдлын үйлдвэрлэлийн шинэ технологи,тоног төхөөрөмж" сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалт Сити Тауэр оффис барилгын 2-р давхрын хурлын танхимд болов. Сургалтыг төслийн оёдлын салбарын зөвлөх мэргэжилтэн М.Баяр, ШҮТИС-ын багш С.Цэцгээ нар удирдан явууллаа.Сургалтын хөтөлбөрт оёдлын материалд тавигдах шаардлага,дэвшилтэт технологи, шинэ тоног төхөөрөмжөөс гадна хувцасны хэрэглээ, хэрэглэгчдийн хүсэлт, хувцасны тав тух, мэдрэхүйн тааламжтай байдал, гадаргуун жигд бус байдал ширхэгтийн болон утасны нөлөөлөл, даавууны чанар,гүйцэтгэн боловсруулалт, материалын шинж чанар,чанарын үзүүлэлтийн талаар тайлбарлалаа. Мөн KES систем, хувцасны материалд тавигдах эрүүл ахуйн болон бусад шаардлагууд, нэхмэл сүлжмэл, оёмол бүтээгдэхүүний аюулгүй байдлын үзүүлэлт, үйлдвэрлэлийн 4-р хувьсгал зэрэг сонирхолтой сэдвүүд орсон болно. сургалтанд ТОААН-ийн хот хөдөөний төлөөлөл идэвхитэй оролцлоо.
Сургалтын үеэр танилцуулсан шинэ машинуудын богино хэмжээний видеог дараах холбоосоор орж сонирхоно уу.
https://drive.google.com/…/1u4XyNaQOPyoiuloxputKbAbfDrt4Geio
2019.03.29
|
Оёдол
|
admin
|
378
|
0