Ноолуурын салбарынхантай хамтран ажиллаж байна
Огноо:
2018.04.20
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны багийн үйл ажиллагааны үр дүнд ноолуурын боловсруулах үйлдвэрүүдэд зориулсан маркетингийн төлөвлөгөө, техникийн зөвлөмж баримт бичиг боловсрогдох бөгөөд салбарын гадаад, дотоодын зөвлөх мэргэжилтэнүүд боловсруулах үйлдвэрүүдийн удирдах ажилтануудтай нягт хамтран ажиллаж байна.Энэ долоо хоногт төслийн ноолуурын салбарын зөвлөх мэргэжилтэн Хишигжаргал Алтай кашмер, Сор кашмер, Баялаг-Өлзий зэрэг байгууллагуудаар очиж ажилласан бөгөөд байгууллагуудын маркетингийн төлөвлөгөө боловсруулах явцтай танилцаж, хамтран ажиллаж байна. Өнөөдөр С.Жавзандулам захиралтай Уужин ХХК-ийн удирдлагуудтай уулзаж маркетингийн төлөвлөгөө, цаашдын хамтын үйл ажиллагааны талаар ярилцлаа. Уулзалтанд захирал С.Жавзандулам,экспорт харицсан мэргэжилтэн Нямгэрэл, нягтлан бодох Шүрэнцэцэг нар байлцлаа.