Чацарганы тариалагчидад сургалт зохион байгуулав.
Огноо:
2018.04.21
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн Техник туслалцааны багийн зөвлөхүүд Увс аймгийн Улаангом хотод ТОААНэгж болох Увс хүнс, Ус –Эрдэнэ компанийн үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж, чацаргана тариалагчид, жимс бэлтгэн нийлүүлэгч нарт хөдөө аж ахуйн зохистой дадал сургалтыг 2018 оны 04-р сарын 23-28 өдрүүд зохион байгуулж, төслийн үйл ажиллагааг танилцуулна. Сургалтанд Увс аймгийн Улаангом сумын чацаргана тариалагч иргэд, аж ахуйн нэгж нийт 50 тариаланчид оролцоно. Сургалтыг Төслийн мэргэжилтэн Т.Дэжидмаа, “Интеркосалтинг Групп” сургагч багш Ц.Нямгарав, Г.Оюунбилэг нар зохион байгуулж, анхан шатны үнэлгээ хийхээр төлөвлөж байна. Мэргэжилийн хяналтын газраас Газар тариалангийн салбарт ХААзохистой дадлыг (GAP) хэрэгжүүлэх зөвлөмж гаргасан байдаг бөгөөд энэхүү зөвлөмжийг МХЕГ-ийн сайтнаас доорхи холбоосоор авч болох юм. http://inspection.gov.mn/info/images/stories/zuvlumj_seremjluuleg/2014/gariin%20avlaga%20Itgel.pdf