Сэлэнгэ аймгийн зөгийчидтэй хамтран ажиллалаа.
Огноо:
2018.04.17
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
Төслийн чанарын удирдлагын багийнхан 4 сарын-14 ний өдөр Сэлэнгийн зөгийчидтэй уулзаж зөгийн бал нийлүүлэгч ААН, зөгчийчид ХАА зохистой дадал, чанарын удирдлагын системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж, нөхцөл байдлын шинжилгээ хийлээ.Чанарын удирдлагын талаар төсөлтөй хамтран ажиллаж буй Интерконсалтанг ХХК-ийн зөвлөх Мөнхгэрэл Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Шаамар суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа Михачи болон AGYS, Органик бал хоршоо, MGL bee ХХК, Ихэр бүрэг хоршоо, Номт хан ХХК -ийн зөгийн аж ахуйнуудад ажиллалаа. Зөгийн аж ахуйнуудын суурь судалгаа хийхээс гадна, хаврын улирлын арчилгаа маллагаа,үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн байдалтай газар дээр нь очиж танилцан судалгаа авлаа. Зарим бэлтгэн нийлүүлэгчид маань салбартаа энгийн орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглаж байгаа нь сайшаалтай байна.