Төслийн мэдээлэл

2018 оны 08-р сарын15 нд Сэлэнгэ аймгийн Хушаатад зөгийчдэд зориулсан сургалт боллоо

Огноо: 2018.08.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөс Гачуурт, Михачи, Пермакультур, Их Аураг Орд компаниудад бал нийлүүлэх гэрээтэй аж ахуйн нэгжийн зөгийчдөд dрэнд болон экспортын чанарын шаардлага хангасан зөгийн бал үйлдвэрлэж буй Михачи компаний үйл ажиллагаатай танилцах, намар зөгийн бүлийг арчлах, үржүүлэх тухай мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлэх сургалтыг 2018 оны 8 дугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Хушаат суманд зохион байгуулав. Михачи компани нь Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 техник туслалцааны төсөлтэй “Брэнд болон экспортын чанарын шаардлага хангасан зөгийн бал үйлдвэрлэх” загвар бий болгох хүрээнд бэлтгэн нийлүүлэгчдийг чадавхижуулах чиглэлээр сургалт болон зөвлөгөө зохион байгуулах гэрээтэй ажиллаж байгаа юм. Тус талбайн өдөрлөг сургалтад Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул,Төв, Булган, Хэнтий аймгийн зарим сумдын зөгийчид болох 8 хоршоо, 23 компани, 2 эрдэм шинжилгээний байгууллагыг төлөөлсөн 35 хүн оролцов. Эдгээр нь үүнээс 19 нь эмэгтэй, 16 нь эрэгтэй байлаа . 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook