2018 оны 11-р сарын 16-18 ны өдрүүдэд ТОААН-д зориулсан зохистой дадлын сургалт зохион байгуулагдлаа.
Огноо:
2018.11.19
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
2018 оны 11-р сарын 16-18 ны өдрүүдэд ТОААН-д зориулсан зохистой дадлын сургалт зохион байгуулагдлаа. Сургалтанд чацаргана, зөгийн аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо. Сургалтыг ICG ХХК-ийн Аюуд Товерийн байранд 3 өдөр зохион байгуулсан. Сургагч багшаар УХЭШХ-ийн зөвлөх А.Уранчимэг, ШУТИС-ын багш Э.Энхцэцэг, Эконациональ ХХК-ийн зөвлөх Нямгарав нар удирдан явууллаа. Сургалтаар чацарганы бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан чацарганы жимсний өвчин хортон той тэмцэх, Бордоог зохистой хэрэглэх,чацаргана жимсний хоторн шавьж, өвчинтэй тэмцэх арга, Чанарын хяналт ба баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр, HACCAP тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх арга зам, Хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг хүнсний сүлжээнээс эргүүлэн татах ажиллагаа, ХАА зохистой дадал, Просессийн зураглал, баримт бичгийн тогтолцоо зэрэг хичээлүүд орж дадлага ажил хийгдлээ.