Төслийн мэдээлэл

2018-12 сарын 17нд Зөгийн аж ахуйн салбарын дугуй ширээний ярилцлага зохион байгуулна.

Огноо: 2018.12.11 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслийн баг Зөгийн аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд болон төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдтэй сургалт, судалгааны ажлуудыг гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа бөгөөд дээрхи ажлуудын явц үр дүнг хэлэлцэхээр дугуй ширээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Дугуй ширээний уулзалтын зорилго нь дээрхи сургалт,судалгааны гэрээнүүдийг байгуулан ажиллаж байгаа МААЭШХ, МЭЭШХ, ХААИС-ийн Агроэкэологийн сургуулийн судлаачдын баг, Михачи ХХК-ийн 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайланг хөтөлбөрийн дагуу хэлэлцэх явдал юм.

• “Зөгийн бэлчээрийн менежментийг сайжруулах” сургалт судалгаа
• “Зөгийн бүлийг ургамлын тоос хүртээлтэнд ашиглах” судалгаа, сургалт
• “Брэнд болон экспортын чанарын шаардлага хангасан зөгийн бал үйлдвэрлэх” загвар бий болгох хүрээнд бэлтгэн нийлүүлэгчдийг чадавхижуулах сургалт болон зөвлөгөө
• “Монгол зөгийн балны биологийн онцлог, антиоксидант чанарыг тогтоох” судалгаа
• “Зөгийн уурагт тэжээлийн технологи боловсруулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх” туршилт
• “Зөгийн хачигтах өвчний үед хэрэглэх шинэ эмүүдийн судалгаа, технологи, үйлдвэрлэл”
• “Зөгийн бал болон бал шинжлэх стандартуудын шинэчлэн боловсруулалт, баталгаажуулалт” зэрэг
Хугацаа: 2018 оны 12 сарын 17
Оролцох хүний тоо: 26
Зохион байгуулах газар: ШУТС-ийн Т байрны 302 тоот танхимд
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook