Төслийн мэдээлэл

2018-12-17 Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” сургалт зохион байгуулав.

Огноо: 2018.12.17 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
2018-12-17 АХБ-ны “Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөс Сургагч багш нарт зориулан Зөгийн бүлийг арчлах, үржүүлэх, зөгийн өвчин түүнээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг эзэмшүүлэх” хоёр өдрийн сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийг түшиглэн зохион байгуулав. Тус сургалтад Төсөлд оролцогч аж ахуйн 3 нэгж, Зөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвийн мэргэжилтнүүд, мөн зөгий сонирхогчид зэрэг 8 аж ахуйн нэгжийг төлөөлсөн 18 хүн оролцлоо. Төслийн зөгийн аж ахуйн салбарын зөвлөх Н.Тогтохбаяр сургалтыг удирдан явуулсан бөгөөд хөтөлбөрт тусгагдсан агуулгын хүрээнд сургалтын материалуудыг боловсруулан ном болгон бэлтгэж оролцогчдод гарын авлага болгон өглөө.Сургалт “Зөгийн бүлийг намар, өвөл, хавар арчлах технологи, зөгийн аж ахуйн ариун цэвэр, эрүүл ахуйн менежмент”-ийн чиглэлээр явагдлаа. Сургалтыг Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Ууганбаяр, “Зөгийн тэжээл, тэжээллэгийн тухай” ХААИС-ийн МААБС-ийн судлаач Н.Солонго,“Бал хураахад анхаарах зүйлс, балыг шүүж савлах, шошголох тухай” Михачи компаний захирал И.Томоко, “Зөгийн халдваргүй өвчин, зөгийн аж ахуйгаас лабораторид эмгэгт материал болон зөгийн балны дээж илгээх зарчим, малын эмч нартай хамтран ажиллах” нь” сэдвээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжлэгч эмч С.Мөнхбаяр, “Зөгийн халдварт болон паразит өвчний тухай” Мал эмнэлэгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Д.Болдбаатар,“Зөгийн хортны тухай” сэдвийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн тасгийн эрхлэгч Б.Батзориг нар хамтран удирдан явууллаа.Сургалтын явцад онолын болон дадлагын аргуудыг хослуулан, насанд хүрэгчдийн сурах арга барилд тулгуурлан, хувийн онцлогийг харгалзан оролцогчдыг багт хуваах, туршлага хуваалцах, чөлөөт ярилцлагын арга, биечлэн гүйцэтгэх зэрэг аргуудыг ашиглан сургалтыг явуулсан нь тэдний таашаалд нийцсэн арга хэмжээ боллоо. Хамтран туршлагаа солилцон, алдсан оносоноо дүгнэн, тэр нь сайн чанарын их хэмжээний бал үйлдвэрлэхтэй хэрхэн холбогдохыг ярилцаж, цаашид ямар тактик барих, зөгийчидөд яаж тайлбарлахыг, ямар шаардлага тавьж ажиллах талаар саналаа хуваалцаж байсан нь энэ сургалтын нэг онцлог байлаа.Зөгийн өвчин, хортонтой холбоотой мэдээлэл, гарын авлага Монголд байхгүй юм. Иймд “Зөгийн зонхилох өвчнүүд, хөнөөлт амьтад, тэдгээртэй тэмцэх” гарын авлагыг хэвлүүлэн тараасанд оролцогчид их талархаж байв. 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook