Үндэсний зөвлөх сонгон шалгаруулах урилга
Огноо:
2019.03.13
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
Малчид, малын эмч нарт зориулсан гарын авлага боловсруулах, видео хичээл бэлтгэх үндэсний зөвлөх сонгон шалгаруулах УРИЛГА
Огноо: 2019 оны 03 дүгээр сар 12
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй, “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн техник туслалцааны хүрээнд “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 MON төсөл 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж байна.
Тус техник туслалцааны нэг зорилт нь хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, малчид, фермерүүд, аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэргэжлийн чадавхийг сайжруулах, сайн дадал нэвтрүүлэх замаар мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа болно.
Энэхүү зорилтын хүрээнд малчид, орон нутгийн малын эмч нарт зориулсан гарын авлага боловсруулах мах боловсруулах үйлдвэрлэлийн ажиллагсад, малын эмч нарт зориулсан видео сургалтын материал бэлтгэх үндэсний Зөвлөх сонгон шалгаруулах тул салбарын мэргэжилтнүүдийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалын хамтаар 2019.03.19-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.