Төслийн мэдээлэл

2019-03-19. Чацарганы салбарт ажиллаж буй олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтарсан уулзалт зохион байгууллаа

Огноо: 2019.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
2019-03-19. Өнөөдөр чацарганы салбарт хөрөнгө оруулан ажиллаж буй ОУ-ын төслүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох хамтарсан уулзалт Ёвропын Холбооны TRUM төслийн санаачлагаар ХАҮТ-ийн зааланд боллоо. Уулзалтанд ХХААХҮЯ-ны төлөөлөл, ОУ-ын төслүүд, элчин сайдын яамны ХАА-н асуудал эрхэлсэн 10 гаруй төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар төслүүд чацарганы салбарт хийж байгаа ажил, хүрсэн амжилт, цаашдын төлөвлөгөөний талаар танилцуулага хийж хамтын ажиллагаагаа энэ салбарт хэрхэн уялдуулан зохицуулах талаар ярилцлаа. Уулзалтыг төслүүдийн төлөөлөл байнгын тогтмол явуулах санал гаргасан ба ХХААХҮЯ, Монголын жимс жимсгэний холбоо ТББ, МХАҮТ зэрэг байгууллагууд зохион байгуулж, төслүүд дэмжин оролцож байх санал гарч дэмжигдлээ. Мөн мэдээллээ харилцан солилцоход веб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэлийг ашиглахад боломжтой талаар ярилцлаа.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook