2019-03-28/29 Зөгийчдэд зориулсан бэлчээрийн менежментийн сургалт зохион байгуулна. Зөгийн аж ахуйг газар тариалантай хоршуулан хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийг нээх зорилготой.
Огноо:
2019.03.26
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
2019-03-26. АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих төслөөс зөгийн аж ахуйн салбарын төсөлд оролцогч аж ахуйн нэгжүүдийн зөгийчдэд зориулан сургалт явуулах гэж байна.Сургалтын талаархи мэдээлэл, хөтөлбөрийг хавсаргав.Төсөлд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг сургалтандаа идэвхитэй оролцохыг урьж байна.
Манай орны нөхцөлд байгалийн балт ургамлын цэцэглэлт харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг учир зөгийчид бал хураалтыг нэмэгдүүлэхийн тулд зөгийн сууриа гурвалжин будаа, рапс, царгас зэрэг таримлын талбайд байршуулдаг.
Зөгий ургамлын тоосыг солбицуулан хүртээснээр үрийнх нь ургацыг ихээхэн нэмэгдүүлдэг. Гэвч тариаланчид зөгийний ач холбогдлыг дутуу ойлгосноос зөгийчидтэй хамтран ажиллахаас зарим үед татгалздаг, тэдэнд мэдэгдэлгүй талбайд гербицид, пестицид цацдаг дутагдал байна.
Зөгийчид, тариаланчдын хамтын ажиллагааны үр дүнд химийн бодисын үлдэгдэлгүй сайн чанарын балны хэмжээ нэмэгдэх, зөгий пестицидээр хордож хорогдохгүй байхаас гадна таримлын үрийн ургац нэмэгдэх зэргээр тэдгээрийн орлого нэмэгдэх болно.
Семинарын зорилго: Зөгийн аж ахуйг газар тариалантай хоршуулан хөгжүүлэх, хамтран ажиллах боломжийг нээх,
Гарах үр дүн: Төсөлд оролцогч аж ахуйн нэгж, зөгийчид, газар тариалан, хүлэмжийн аж ахуй эрхлэгчидтэй хамтран ажиллах эхлэл тавигдана.
Оролцох хүний тоо: 60
Сургалт зохион байгуулагдах өдөр: 2019 оны 3 дугаар сарын 28-29-нд өдөр болно.
Сургалт зохион байгуулагдах газар: Хоршоологчдын Үндэсний Холбооны байр
Заах хичээлийн цаг: 8 цаг
Сургагч багш, чиглүүлэгч: ХААИС-ийн багш доктор (Ph.D ) П.Цолмон, Л.Даваа,
Г. Солонго, З. Эрдэнэчимэг, Зөгий сангийн тэргүүн П.Шүрэнцэцэг, төслийн зөвлөх Н.Тогтохбаяр
Гарын авлага, тараах материал:
- "Зөгийн бүлийг тоос хүртээлтэнд ашиглах технологи" гарын авлага
- Багш нарын бэлтгэсэн лекцийн материал