2019-04-17. Чацарганы салбарт сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийнхантай уулзав
Огноо:
2019.04.18
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
2019-04-17. Чацарганы салбарын ААН-д Хүнсний чанар аюулгүй байдлын олон улсын стандартыг нэвтрүүлэх сургалт зохион байгуулахаар төслийн тендерт шалгарсан Observe Consulting ХХК-ны төлөөлөлтөй төслийн удирдлага, чацарганы салбарын мэргэжилтэн уулзаж санал солилцлоо. Уулзалтаар төслийн сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, цаашдын үйл ажиллагааны талаар ярилцаж,санал солилцов. Уулзалтанд Observe Consulting ХХК-ны захирал Т.Пүрэвхатан, мэргэжилтэн Д.Мөнхбаяр, Г.Золзаяа мөн ХАА-н хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, чацарганы салбарын мэргэжилтэн Б.Дорждэрэм нар байлцав.