2019-04-18 Ойрхи дорнодын махны зах зээлийн судалгааг хийж буй зөвлөх үйлчилгээний багийнхантай уулзав
Огноо:
2019.04.18
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
2019-04-18. "Ойрхи дорнодын махны салбарын зах зээлийн судалгаа"-г хийхээр зөвлөх үйлчилгээний тендерт ялсан АРНА ХХК-ийн зөвлөхүүдтэй төслийн багийнхан уулзалдлаа. Махны зах зээлийн судалгааны ажлын явц, судалгааны ажлын хамрах хүрээ, судалгааны төлөвлөлт, ажлын явц, санхүүжилт, цаашдын үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж,санал солилцов. Уулзалтанд АРНА ХХК-ний төслийн удирдагч К.Сайран, судлаач мэргэжилтэн Е.Тилеубек, А.Досымбек мөн ХАА,хөдөөгийн хөгжлийн Нэмэлт санхүүжилт төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ХАА-н өртгийн сүлжээг дэмжих төслийн зохицуулагч Т.Энхжаргал, махны салбарын мэргэжилтэн Б.Энхтуяа, бизнес хөгжлийн мэргэжилтэн У.Туул нар байлцав