Төслийн мэдээлэл

2019-05-06 МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАНГАМЖИЙН БАТАЛГААТ БАЙДАЛ" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа.

Огноо: 2019.05.07 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
2019-05-06 МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор "МАХ, ХҮНСНИЙ НОГООНЫ ХАНГАМЖИЙН БАТАЛГААТ БАЙДАЛ" сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Хүнсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд, Засгийн газрын яам, агентлаг, холбогдох төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, олон улсын байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид нийт 1200 гаруй төлөөлөгч оролцов. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээ төслийн махны салбарын зөвлөх Б.Энхтуяа тус арга хэмжээнд "Махан махан бүтээгдэхүүний хүнс тэжээлийн чанар" нэртэй илтгэл тавьж оролцлоо.
Энэхүү хэлэлцүүлэгт тавигдсан илтгэл, санал, хүсэлтийг нэгтгэн Монгол улсын мах, хүнсний ногооны салбарын хангамжийн баталгаат байдлыг сүлжээгээр нь хангах чиглэлээр зөвлөмж, ажлын төлөвлөгөө гарган хамтран ажиллахаар боллоо. Мөн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монголын Хүнсчдийн Холбооны малгай дор бусад хүнсний мэргэжлийн чиглэлийн холбоодыг нэгтгэх, хүнсний салбарыг нэгдсэн бодлогоор зангидаж явахыг УИХ-ын гишүүн, Монголын хүнсчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагвад үүрэг болголоо. 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook