Төслийн мэдээлэл

ЗӨГИЙЧДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Огноо: 2019.05.07 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
ЗӨГИЙЧДИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЖ, МЭРГЭЖЛИЙН ГЭРЧИЛГЭЭ 
ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ 
СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА 

2019 оны 5-р сарын 3
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА8960 MON” техник туслалцааны төсөл нь Зөгийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэх улмаар брэнд болгон экспортод гаргах зорилгоор Төсөлд оролцогч аж ахуй нэгжүүдийг сонгон хамтран ажиллаж байна.
Дээрх зорилгын хүрээнд эдгээр аж ахуйн нэгжүүдэд балаа нийлүүлдэг аж ахуй нэгжүүдийг тодорхойлон, тэдгээрийн үйлдвэрлэлийн чадавхи болон мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр зөгийчид, зөгийн фермерүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах сургалтыг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж тодорхой үр дүнд хүрч байна.
Төслийн хүрээнд зорилтот бүлэгт зохион байгуулсан сургалтуудыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс баталгаажуулсан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй харьцуулахад үүний 80-аад хувийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа болно.
Төсөлд хамрагдсан 39 зөгийчин, 15 зөвлөх багш нарын мэргэжлийн ур чадварыг баталгаажуулах зорилгоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас сургалтын үйл ажиллагаа эрхлэх шаардлага хангасан болон гэрчилгээ авсан сургалтын байгууллагуудаас сонгон шалгаруулж хамтран ажиллана.
Эрх бүхий байгууллагатай хамтран сургалтын хөтөлбөрт тусгагдсан зайлшгүй шаардлагатай сэдвүүдээр зорилтот бүлэгт сургалт зохион байгуулж оролцогчдод ур чадварын гэрчилгээ олгуулна.
Дээрх сургалтыг явуулах сонирхолтой, эрх бүхий байгууллагыг 2019 оны 05 дүгаар сарын 20-ны өдрийн 12 цагаас өмнө хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.
Шаардагдах материал:
• Байгууллагын танилцуулга, гэрчилгээний хуулбар;
• Бүсийн арга зүйн төвөөс баталсан сургалтын хөтөлбөрийн хуулбар;
• Гүйцэтгэгч багш нарын анкет /CV/;
• Өмнө дээрх чиглэлээр явуулж байсан сургалтын жагсаалт, хөтөлбөр;
• Сургалт зохион байгуулах хуваарь, төлөвлөгөө;
• Зардлын товчоо;
• Үйл ажиллагаа тус бүрийн үнийн задаргаа
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити цамхаг, 704 тоот, утас 77116610
э-шуудан: togtokh1229@gmail.com, bolderdene@monconsult.mn

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook