Чацарганы үрийг тосыг CO2- ашиглан ялгах тоног төхөөрөмж нийлүүллээ.
Огноо:
2019.05.15
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
ХАА, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт MON 39229-0330 төслөөс чацарганы салбарт томоохон хөрөнгө оруулалт болсон чацарганы үрийн тосыг CO2-оор ялгах төхөөрөмжийг ШУТИС-ын техник технологийн туршилтын төвд хүлээлгэн өглөө. Тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөхөд Төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ХХААХҮЯ-ны төлөөлөл мэргэжилтэн Ж.Төмөрхуяг, Я.Алтангэрэл, Болормаа, ШУТИС-ын туршилтын төвийн захирал Г.Чимэд-Очир болон бусад холбогдох хүмүүс байлцлаа. Уг тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн технологиор Тайван улсад үйлдвэрлэгдсэн. Саяхан Тайваны үйлдвэрийн инженерүүд ирж суурилуулан, туршилтын явцыг эхлүүлэн монгол мэргэжилтэнүүдээ сургасан юм.