Төслийн мэдээлэл

“Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгзохион байгууллаа.

Огноо: 2019.05.17 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
2019-05-16. Өнөөдөр ХААХҮЯ-ний Мал эмнэлгийн ерөнхий газар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас “Арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгзохион байгууллаа. Уг арга хэмжээнд Мал эмнэлгийн хүрээлэн, УМЭАЦТЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци, Монголын арьс ширний үйлдвэрлэгчдийн холбоо, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төсөл, SECIM төсөл, Азийн хөгжлийн банкны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл зэрэг байгууллагын төлөөлөл, салбарын эрдэмтэн судлаачид оролцлоо.Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын дарга Б.Батхүү оролцож, “Арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр төрөөс баримтлах бодлого” илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Мөн Мал эмнэлгийн ерөнхий газраас “Паразит өвчний чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, төлөвлөгөө”, Мал эмнэлгийн хүрээлэнгээс “Малын шимэгчийн арьс, ширэнд учруулж буй гэмтэл, хор хохирол цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос “Арьс шир боловсруулах үйлдвэрт тулгарч буй арьс ширэн түүхий эдийн гэмтлийн асуудал”, ХААИС-иас “Арьс ширэн түүхий эд бэлтгэл, тээвэрлэлт, нийлүүлэлтийн өнөөгийн байдал, орон нутагт түүхий эдийн тордолтын цэг байгуулах шаардлага, сайжруулах арга зам” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Хэлэлцүүлэгт АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээ төслийн зохицуулагч Т.Энхжаргал, арьс ширний салбарын зөвлөх мэргэжилтэн О.Оюунсүрэн нар оролцоо. Арьс ширний салбар нь төслийн анхааран ажилладаг салбарын нэг бөгөөд төслөөс малчид түүхий эд бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан шаталсан сургалтуудыг зохион байгуулан явуулдаг юм.Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын санал хүсэлт сонсож, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны төлөвлөлтийг ярилцлаа.Хэлэлцүүлгийн үр дүнд малын арьс ширэн түүхий эдийн чанар, түүнд нөлөөлөх шимэгчтэх өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж гаргаж, цаашид хэрэгжүүлэн ажиллах юм байна. 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook