Ноос ноолуурын шинжилгээний лабораторид хөрөнгө оруулалт хийлээ.
Огноо:
2019.05.22
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
2019-05-22. АХБ-ны ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA8960-MON төслийн дэмжлэг үзүүлэн хамран ажилладаг нэг салбар нь ноос ноолуурын салбар бөгөөд үйл ажиллагааг нь дэмжих, судалгаа шинжилгээний ажлыг чанарыг сайжруулах зорилгоор ШУТИС-ын Хөнгөн үйлдвэрийн судалгааны хүрээлэн, Сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторид лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлсэн юм. АХБ-ны төслийн багийнхан өнөөдөр лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Төслийн зорилтот ажлын нэг Монголын Хаан ширхэгт бүтээгдэхүүнийг олон улсад сурталчилах,чанарыг баталгааг гаргахад тус лабораторийн үүрэг их байна гэж үзэж байгаа юм