Сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүн "Монголын хаан ширхэгт" тэмдэгт стандарттай болно
Огноо:
2019.06.04
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
ХАА-н Нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны төслийн ноос ноолуурын салбарын төвлөвлөгөөт ажил болох "Монголын хаан ширхэгт" тэмдэгт сүлжмэл, нэхмэл, бүтээгдэхүүний чанарын стандартуудыг боловсруулж батлуулах ажлын гэрээг "Монголын ноос ноолуурын холбоо" ТТБ -тай энэ өдөр үзэглэлээ.
Энэхүү ажлын хүрээнд МХШ гэрчлэх тэмдэгт нэхмэл бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг судлаж, техникийн шаардлага, стандартын төслийг боловсруулж үйлдвэрлэлд туршин шинжилж үр дүнг баталгаажуулах юм.