Төслийн мэдээлэл

“Мал аж ахуй эрхлэх зохистой дадал”гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.

Огноо: 2019.09.30 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“Мал аж ахуй эрхлэх зохистой дадал” ном хэвлэгдэн гарлаа.  
АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжил MON-32229 төсөл, ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA:8960-MON төслийн хүрээнд малчидад зориулсан “ Мал аж ахуй эрхлэх зохистой дадал“ сэдэвт  малчидад зориулсан гарын авлага номыг хэвлэн гаргалаа. Уг гарын авлагын эхийг ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн багш, зөвлөх профессор, Мал эмнэлгийн ухааны доктор Н.Батсуурь боловсруулсан бөгөөд төслийн зөвлөх Б.Энхтуяа, Н.Батжаргал нар хянан тохиолдууллаа. Монгол улсад байгаль экологид ээлтэй, тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэлийг системийг бий болгох, дээд зэргийн чанартай, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг болоход тань туслах зорилгоор “Мал аж ахуй эрхлэх зохистой дадал”-ыг нэвтрүүлэх үндсэн зарчмыг тусгасан 4 хэвлэлийн хуудас бүхий гарын авлага бөгөөд Адмон принт ХХК-д 500 хувь хэвлэн гаргалаа. Уг ном үндсэн таван бүлэгтэй бөгөөд малын эрүүл мэнд, бэлчээр, тэжээл, усан хангамж, малын тавлаг байдлыг хангах, био аюулгүй байдал ба тавлаг байдлыг хангах, МАА-г байгаль орчинд ээлтэй эрхлэх зэрэг сэдвүүдийг багтаасан юм.

 
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook