Төслийн мэдээлэл

“Малын эрүүл мэндийн зохистой дадал” гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.

Огноо: 2019.09.30 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“Малын эрүүл мэндийн зохистой дадал” гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.
АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжил MON 39229 төсөл, ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA:8960-MON төслийн хүрээнд анхан шатны нэгжийн малын эмч нарт зориулсан “ Малын эрүүл мэндийн зохистой дадал“ сэдэвт гарын авлага номыг хэвлэн гаргалаа. Уг гарын авлагын эхийг ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн багш, зөвлөх профессор, Мал эмнэлгийн ухааны доктор Н.Батсуурь боловсруулсан бөгөөд төслийн зөвлөх Б.Энхтуяа, Н.Батжаргал нар хянан тохиолдууллаа. Монгол улсын МАА салбарын өрсөлдөх чадварыг хязгаарлаж байгаа гол хүчин зүйл нь шүлхий, бог малын мялзан, гахайн африкийн мялзан зэрэг олон улсын худалдааны хорио цээрт өвчнүүд байнга гарах болсон, нөгөө талаар боом бруцеллёз, ям зэрэг зооноз өвчний тархалт ихсэж байгаа, тэдгээрийн эсрэг хэрэгжүүлж буй үндэсний стратеги, хөтөлбөр төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн муутай зэрэг малын эрүүл мэндийн үйлчилгээний сул талуудтай холбоотой байна. дээрхи сул талуудыг арилгаж, тулгарч буй асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр баримт нотолгоонд тулгуурлан шийдвэрлэхэд туслах зорилгоор мал эмнэлгийн анхан шатны нэгжийн өдөр тутмын үйл ажиллагаанд анхаарвал зохих зангилаа асуудлуудыг энэхүү гарын авлагад шингээн оруулсан болно. Энэхүү гарын авлага нь 6 хэсэгтэй, 4 хэвлэлийн хуудас бүхий гарын авлага бөгөөд Адмон принт ХХК-д 500 хувь хэвлэн гаргалаа.
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook