Төслийн мэдээлэл

“ Сүү бэлтгэхэд баримтлах зохистой дадал” малчидад зориулсан гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.

Огноо: 2019.09.30 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“ Сүү бэлтгэхэд баримтлах зохистой дадал” малчидад зориулсан гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.
АХБ-ны ХАА, Хөдөөгийн хөгжил MON- 39229 төсөл, ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA:8960-MON төслийн хүрээнд малчидад зориулсан “Сүү бэлтгэхэд баримтлах зохистой дадал “сэдэвт гарын авлага номыг хэвлэн гаргалаа. Уг гарын авлагын эхийг ХААИС-ын Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн ахлах багш Б. Мөнхдэлгэр боловсруулж, төслийн сүүний асуудал хариуцсан үндэсний зөвлөх Н.Батжаргал хянан тохиолдууллаа.Гарын авлагыг малчидад чанартай, аюулгүй сүү бэлтгэх үед мөрдөх шаардлагатай зохистой дадлын тухай ойлголт өгөх зорилгоор боловсруулав. ХАА-н зохистой дадал гэдгийг аливаа түүхий эдийг бэлтгэх, бэтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах ба тээвэрлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчны хамгаалал зэрэгт чиглэсэн зарчмууд, дүрэм, журам, мэргэжлийн зөвлөмжүүдийн иж бүрдэл гэж ойлгож болох юм.
Энэхүү гарын авлага нь 5 хэсэгтэй, 4 хэвлэлийн хуудас бүхий гарын авлага бөгөөд Адмон принт ХХК-д 1500 хувь хэвлэн гаргалаа.
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook