Төслийн мэдээлэл

“Чацарганы хөнөөлт шавьж, хачиг өвчинг таних, тэдгээрээс хамгаалах арга”- гарын авлага ном хэвлэгдэн гарлаа.

Огноо: 2019.09.30 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
“Чацарганы хөнөөлт шавьж, хачиг өвчинг таних, тэдгээрээс хамгаалах арга”- ном хэвлэгдэн гарлаа.
АХБ-ны ХАА нэмүү өртгийн сүлжээг дэмжих техник туслалцааны TA:8960-MON төслийн хүрээнд чацаргана бэлтгэн нийлүүлэгчид, ЕБС-ийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачидад зориулсан “Чацарганы хөнөөлт шавьж, хачиг өвчинг таних, тэдгээрээс хамгаалах арга” сэдэвт гарын авлага номыг хэвлэн гаргалаа. Уг гарын авлагын эхийг Б.Мөнхцэцэг, А.Уранчимэг, Д.Жагдаг, Т.Батчимэг нар боловсруулсан бөгөөд төслийн зохицуулагч Т.Энхжаргал төслийн зөвлөх Б.Дорждэрэм, Ч.Чулуунжав нар хянан тохиолдуулсан. Энэхүү ном гурван бүлэгтэй бөгөөд чацарганы хөнөөлт шавьж болох ургамалын бясаа, бөөс, хивэн болон хүр эрвээхэй,цох, хачиг, ялааны биологи, биеийн гадаад шинж тэмдэг, тархалт, эзэн ургамал, хөнөөл учруулалт зэрэг мэдээллийг эхний бүлэгт, хөнөөлт өвчнүүдийн талаархи биологийн онцлог тархалтыг тус бүрээр нь тайлбарлан өнгөт зурагтайгаар оруулж, тэдгээрээс хэрхэн хамгаалах арга замыг тусгажээ. Чацаргана тариалагч, тариаланчид бэлтгэн нийлүүлэгчид чацарганыг гэмтээгч шавьж, өвчнийг таних, эрт илрүүлж, урьдчилан мэдсэнээр хор хөнөөлөөс урьдчилан сэргийлж мод бутыг хамгаалж чадах бөгөөд чанартай ургац арвин авах нөхцөл бүрдэнэ. Гарын авлага номыг 2019 онд 500 ширхэгийг хэвлэсэн бөгөөд ISNB:978-9919-21-518-7 кодтой юм.

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook