АХБ-ны ХАА, ХХНС төслөөс санхүүжүүлсэн "Инновацийн Лаборатори"- н нээлт боллоо
Огноо:
2019.10.03
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin

2019-10-03. ХХААХҮЯ-ны захиалгаар АХБ-ны "Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт " төслийн хөрөнгө оруулалттайгаар ШУТИС-ийн Хувцас судлалын төвд шинээр байгуулсан "Инновацийн лаборатори"-ийн нээлт боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан, Хөнгөн үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү, АХБ-ны ХААХХГСТ-ийн зохицуулагч Ж.Түвшинсанаа, ШУТИС-ын захирал Б.Очирбат, ҮТС-ын захирал Ж.Туяацэцэг зэрэг албаны хүмүүс оролцож, баяр хүргэж үг хэллээ. Шинээр нээгдсэн төвийн тоног төхөөрөмжийг ШУТИС-ын оюутнуудын дадлага ажилд болон оёдлын салбарын ЖДҮ-ийнхэн ашиглах болох өргөн боломжтой юм.