20192-10-05 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төслийн үр дүнтэй танилцлаа
Огноо:
2019.10.05
|
Салбар:
Төслийн мэдээлэл
|
Нийтлэлч:
.Admin
Агробизнесийн чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж (ААН)-үүдэд хөрөнгө оруулах замаар хөдөө аж ахуй (ХАА), хөдөөгийн хөгжлийг дэмжин ажлын байрыг бий болгох, Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготойгоор “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн Нэмэлт санхүүжилт” төсөл нь манай улсад хэрэгжиж байна.
Төслийн үйл ажиллагааны үр дүнд ашиглалтгүй байгаа мал аж ахуй болон ХАА-н бусад баялаг, нөөцийн нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН, хоршоодод нэмүү өртгийн сүлжээ (НӨС)-г хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийгдэх юм. Мөн түүхий эд үйлдвэрлэгч, анхан шатны тордолт, хамгаалалт хийдэг малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдүүлэхэд уг төслийн үйл ажиллагаа чиглэгдэж байна. Ингэснээр ХАА-н бүтээгдэхүүнд суурилсан ААН-үүдийн маркетинг, чадвар, чадавхи дээшилж Монголын бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт тодорхой түвшинд шат ахина гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм.
Азийн хөгжлийн банкны 50.0 сая ам.долларын санхүүжилт бүхий 25 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийг 2019.09.30-ны өдрийн байдлаар АХБ болон Төслийн удирдах хороо нийт 86,888,300,000.00 төгрөгийн өртөгтэй 37 зээл батлаж, 78,088,300,000.00 төгрөгийн санхүүжилтийг Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу хийжээ. Эдгээр төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөр цаг хугацаандаа хийгдэж байгаа юм. Энэхүү аж ахуй нэгжүүдийн төлөөллийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан болон Хөдөө аж ахуй, Хөдөөгийн хөгжлийн төслийн зохицуулагч Ж.Түвшинсанаа тэргүүтэй албаны хүмүүс танилцлаа.
Мэдээллийг дараах холбоосоор харна уу. http://mofa.gov.mn/exp/article/entry/1900?fbclid=IwAR2komsGn1-So9u1ZFJ6TyecbQGmKu_PUlIfVYDiaxw-6N_Vp0Ho9YzD0Xc