Төслийн мэдээлэл

Зөвлөх үйлчилгээний урилга

Огноо: 2020.03.05 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin

2020 оны 3-р сарын 04 

Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА-8960 MON техник туслалцааны төсөлд 7 аймгийн 19 сумын 39 зөгийн аж ахуй хамрагдаж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд зөгийн бал үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн бэлтгэн нийлүүлэгчдийн ур чадварыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн зөвлөх үйлчилгээний дэмжлэг үзүүлж байгаа юм.

Зөгийн аж ахуйд хүрээлэн буй орчин, цаг агаарын нөхцөл, хор, утааны шууд нөлөөнд автах, зөгийнд хатгуулах зэрэг өөрийн онцлог бүхий үйлдвэрлэлийн осол, гэмтэл цөөнгүй тохиолддогийн зэрэгцээ зөгийчид гэр бүлээс хол, хүнд нөхцөлд, уртасгасан цагаар ажилладаг тул мэргэжлээс шалтгаалах өвчинд ихээхэн өртөмхий болдог. Энэ нь улмаар хөдөлмөрийн бүтээмж, цаашлаад бүтээгдэхүүний тоо чанар, хэмжээнд шууд нөлөөлдөг байна.

Иймд төслийн хүрээнд нэмүү өртөг бий болгох, бүтээгдэхүүний үнэ цэнийг сайжруулах гол арга зам болох хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг зөгийн аж ахуйд боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Цаашид дүрэм, журмыг эцэслэн боловсруулж, аж ахуйд нэвтрүүлэх нь өнөөгийн шаардлагаас урган гарч байгаа бөгөөд тус дүрмийг аж ахуй эрхлэгчдээр хэлэлцүүлж, саналыг тусгах, эрх бүхий байгууллагаар батлуулж, олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй юм.

Тус төслөөс “Зөгийн аж ахуйд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм” боловсруулж, баталгаажуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх баг буюу бие даасан зөвлөхийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Тавигдах шаардлага:
• Хөдөлмөрийн салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байх ба тус салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
• Хөдөө аж ахуйн салбарын бодлогын судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, тухайн салбарын чиглэлээр зохих мэдлэгтэй байх нь зөвлөхийн давуу тал болно.
• Зөгийн аж ахуйн талаар тодорхой мэдлэг, туршлагатай байх
• Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх

Дээрх шаардлагыг хангасан, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхолтой баг, бие даасан зөвлөхийг зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлт, анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалын хамтаар 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр, 704 тоот, утас 77116610,
э-шуудан: enkhjargal@monconsult.mn, togtokh1229@gmail.com,

         

Сэтгэгдэл (1)

  • Б. Мөнхбат
    2020.03.06
    Бал борлуулалтын талаар санал бодлоо солилцож хамтран ажиллах хүсэлтэй байна манай бал таримал болон балт ургамлын бал юмаа

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook