Төслийн мэдээлэл

“Зөгийг ургамлын тоос хүртээлтэд ашиглах эдийн засгийн өгөөжийг тооцох аргачлал, зөгийн болон балт ургамлын тариалангийн хосолсон аж ахуй хөгжүүлэх боломж” судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УРИЛГА

Огноо: 2020.03.10 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
2020 оны 3-р сарын 10
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА-8960 MON техник туслалцааны төслийн үйл ажиллагааны хүрээнд төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр техникийн зөвлөх үйлчилгээний ажлуудыг хэрэгжүүлж байна.
Тус төслөөс “Зөгийг ургамлын тоос хүртээлтэд ашиглах эдийн засгийн өгөөжийг тооцох аргачлал, зөгийн болон балт ургамлын тариалангийн хосолсон аж ахуй хөгжүүлэх боломж” судалгааны ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх багийг хүсэлтээ ирүүлэхийг урьж байна.

Судалгааны зорилго
Ургамлын тоос хүртээлтэд зөгийг ашиглах ажиллагааны эдийн засгийн үр ашгийг тооцох аргачлалыг судлах, манай оронд тариалдаг шавжаар тоос хүртдэг ургамлын төрлийг тодорхойлох, түүнд шаардагдах зөгийн бүлийн тоог тооцох, зөгий болон балт ургамлын тариалан хосолсон аж ахуй хөгжүүлэх олон улсын туршлагыг судлан нэгтгэж эдийн засгийн суурь тооцоо судалгаа бүхий гарын авлага боловсруулах, шаардлагатай зөвлөмж гаргах

Гүйцэтгэх ажлууд:
• Судалгааны ажлын арга зүйг боловсруулах,
• Ургамлын тоос хүртээлтэнд зөгийг ашигласнаар гарах үр өгөөжийг үнэлэх аргачлалуудыг судлан манай оронд тохиромжтойг нь сонгох, арга зүйн зөвлөмж гаргах
• Сонгосон шинэ аргачлалын дагуу уг төслийн хүрээнд хийгдсэн ургамлын тоос хүртээлтэд зөгийн бүлийг ашигласан туршилтын эдийн засгийн үр ашгийг тооцох, дүгнэлт хийх
• Манай оронд тариалдаг хүнсний, малын тэжээлийн болон жимс, жимсгэний ургамлын тоос хүртээлтэд зөгий ашиглах үр өгөөж, норм, технологийг судлан тодорхойлох,
• Балт ургамал, зөгийн аж ахуй хосолсон болон дагнасан ферм хөгжүүлэх олон улсын туршлагыг судлан нэгтгэж эдийн засгийн тооцоо бүхий гарын авлага, зөвлөмж боловсруулах.

Тавигдах шаардлага
• Зорилтот үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн ба 6-аас доошгүй жил ажилласан байх
• Зөгийг ургамлын тоос хүртээлтэд ашиглах судалгаа, шинжилгээний ажилд оролцсон, тухайн салбарын чиглэлээр зохих мэдлэгтэй байх нь зөвлөхийн давуу тал болно.
• Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх

Тайлагнах
• Зөвлөх үйлчилгээний явцын тайлангуудыг хуваарийн дагуу англи, монгол хэлээр боловсруулж захиалагчид хүлээлгэж өгнө.
• Эцсийн тайланг монгол, англи хэлээр боловсруулж 2 хувь хэвлэмэл, 1 хувь электрон файл хэлбэрээр үйлдэн захиалагчтай зөвшилцөн хүлээлгэн өгнө.

Хугацаа:
Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсан өдрөөс эхэлж 2,5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Хүлээгдэж буй үр дүн
• Зөгийгөөр тоос хүртээх ажлын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг илрүүлсэн судалгааны үр дүнгийн тайлан.

Дээрх шаардлагыг хангасан, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхолтой баг, хувь хүн нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлт, судалгааг гүйцэтгэх төлөвлөгөө, анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалын хамтаар 2019.03.18-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр, 704 тоот, утас 77116610,
э-шуудан: enkhjargal@monconsult.mn, togtokh1229@gmail.com,
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook