Төслийн мэдээлэл

“Зөгийн аж ахуйд хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх стандарт үнэлгээний хуудас” боловсруулах, баталгаажуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах УРИЛГА

Огноо: 2020.03.10 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд хэрэгжиж байгаа “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА8960 MON техник туслалцааны төслийн үйл ажиллагааны хүрээнд төсөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд, бал бэлтгэн нийлүүлэгчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах чиглэлээр зөвлөх үйлчилгээний ажлуудыг зохион байгуулж ирсэн болно.
Тус төслөөс “Зөгийн аж ахуйд зохистой дадал нэвтрүүлэх стандарт, үнэлгээний хуудас” боловсруулах, баталгаажуулах ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж хамтран ажиллах тул энэ чиглэлээр мэргэшсэн зөвлөх багийг урьж байна.
Зорилго
“Зөгийн аж ахуйд чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх шалгуур, шаардлагыг багтаасан хөдөө аж ахуйн зохистой дадал нэвтрүүлэх стандарт боловсруулах, батлуулахад оршино.
Гүйцэтгэх ажлууд:
1. Зөгийн аж ахуйн зохистой дадлыг бий болгох, нэвтрүүлэхтэй холбогдолтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баримт бичгүүдийг судлах
2. Зөгийн аж ахуйд зохистой дадлыг нэвтрүүлсэн олон улсын жишиг туршлагыг судлаж дүгнэх
3. Зөгийн аж ахуйн зохистой дадлын Монгол улсад тохирсон үзүүлэлтүүдийг оновчтой тодорхойлж санал, үнэлгээний хуудсын төслийг боловсруулах
4. Стандарт, үнэлгээний хуудсын төслийг төр, төрийн бус байгууллага, аж ахуй эрхлэгчдээр хэлэлцүүлж, санал авч тусгах
5. Зөгийн аж ахуйн зохистой дадлын стандарт, түүний хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний хуудсыг Стандарт хэмжил зүйн газраар баталгаажуулах
6. Батлагдсан баримт бичгүүдийг зөгийн аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд сурталчлан таниулах

Тавигдах шаардлага
• Хөдөө аж ахуйн салбарт зохистой дадлын чиглэлээр мэргэшсэн ба эсвэл тусгайсан үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй жилийн туршлагатай
• Хөдөө аж ахуйн салбарт зохистой дадлыг боловсруулан баталгаажуулахад оролцсон туршлагатай байх
• Хөдөө аж ахуйн зохистой дадлын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулдаг байх
• Зохистой дадлын чиглэлээр зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх туршлагатай байх
• Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах, орчуулах чадвартай байх

Тайлагнах

• Стандарт, зөвлөмж, үнэлгээний хуудсыг боловсруулсан, хэлэлцүүлсэн зөвлөх үйлчилгээний явцын тайлангуудыг монгол хэлээр боловсруулж, хуваарийн дагуу “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн нэгжид хүлээлгэж өгнө.
• Батлагдсан баримт бичиг, цаашдын ажлын төлөвлөгөө болон эцсийн тайланг англи, монгол хэл дээр 2 хувь хэвлэмэл, 1 хувь электрон файл хэлбэрээр үйлдэн захиалагчтай зөвшилцөн хүлээлгэн өгнө.

Хугацаа:
Энэхүү зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсан өдрөөс эхэлж 2,5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.
Хүлээгдэж буй үр дүн

Зөгийн аж ахуйн зохистой дадал болон түүний хэрэгжилтийг үнэлэх үнэлгээний хуудас боловсрогдон баталгаажсан байна.
Тавигдах шаардлага
• Хөдөө аж ахуйн салбарт зохистой дадлын чиглэлээр мэргэшсэн ба эсвэл тусгайсан үйл ажиллагаа явуулдаг 3-аас доошгүй жилийн туршлагатай
• Хөдөө аж ахуйн салбарт зохистой дадлыг боловсруулан баталгаажуулахад оролцсон туршлагатай байх
• Хөдөө аж ахуйн зохистой дадлын чиглэлээр сургалт, семинар зохион байгуулдаг байх
• Зохистой дадлын чиглэлээр зөвлөгөө өгөх, үнэлгээ хийх туршлагатай байх
• Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах, орчуулах чадвартай байх

Дээрх шаардлагыг хангасан, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэх сонирхолтой баг, хувь хүн нь зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хүсэлтийг, ажлыг гүйцэтгэх төлөвлөгөө, анкет, мэргэжил, ажлын туршлагыг нотлох материалуудын хамтаар 2019.03.18-ны өдрийн 12 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Санал хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 8/1, Сити тауэр, 704 тоот, утас 77116610,
э-шуудан: enkhjargal@monconsult.mn, togtokh1229@gmail.com,
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook