Төслийн мэдээлэл

ТЕХНИКИЙН ГАРЫН АВЛАГУУДЫГ АНГЛИ ХЭЛНЭЭС МОНГОЛ ХЭЛ РҮҮ ОРЧУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
Үндэслэл
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих ”ТА 8960 Техник туслалцаа төсөл нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаа явуулж байна.

Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн нэг чухал хэсэг нь төсөлд оролцох аж ахуйн нэгжүүдийн (ТОААН) ажилтнуудын техникийн ур чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах явдал юм.

Энэ зорилтыг хангах ажлын хүрээнд олон улсын туршлагыг ТОААН-үүдийн үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулан нэвтрүүлэх зорилгоор ажлын байран дах сургалт, зөвлөмжүүд, загвар туршилтуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр ажлуудын үр дүнд нэхмэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техникийн ажилтны ур чадавхийг дээшлүүлэх зорилгоор ноос ноолууран сүлжмэл болон нэхмэлийн гүйцэтгэн боловсруулалт, ноос ноолуурын будах технологи, ноос ноолуурын чанарын хяналт, баталгаажилт чиглэлээр техникийн 4 гарын авлагыг англи хэл дээр боловсруулсан ба эдгээр нь ААН-дэд ашиглах шаардлагыг хангаж байгаа юм.

Иймд эдгээр техникийн гарын авлагын хэрэглээний үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор монгол рүү орчуулж хянан тохиолдуулах шаардлага тавигдаж байгаа юм.

Зорилго: Төслийн хүрээнд англи хэл дээр боловсруулсан техникийн 4 гарын авлагыг мэргэжлийн төвшинд оновчтой хэллэгээр монгол рүү орчуулах, хянан тохиолдуулах ажлуудыг хийж гүйцэтгэхэд оршино.

Хугацаа: 2,5 сар (гэрээ байгуулсан өдрөөс хойш)

Гүйцэтгэх ажлууд:

Техикийн гарын авлага орчуулах ажлыг мэргэжлийн баг гүйцэтгэнэ.

1. “Mongolian Knitwear Finishing” техникийн гарын авлага (90хуудас)-ыг мэргэжлийн төвшинд монгол хэл рүү орчуулах, хянан тохиолдуулж эцсийн байдлаар хүлээлгэн өгөх,
2. “Woollenspun fabric finishing” техникийн гарын авлага ( 37хуудас )-ыг мэргэжлийн төвшинд монгол хэл рүү хөрвүүлэх, хянан тохиолдуулж хүлээлгэн өгөх,
3. “Quality Assurance and Control” техникийн гарын авлага (54 хуудас)-ыг мэргэжлийн төвшинд монгол хэл рүү хөрвүүлэх, хянан тохиолдуулж эцсийн байдлаар хүлээлгэн өгөх,
4. “Wool & Cashmere Coloration” техникийн гарын авлага (100 хуудас )-ыг мэргэжлийн төвшинд монгол хэл рүү хөрвүүлэх, хянан тохиолдуулж эцсийн байдлаар хүлээлгэн өгөх.
Гарах үр дүн:

• Дээр дурдсан 4 техникийн гарын авлагуудыг мэргэжлийн төвшинд монгол хэл рүү орчуулна.
• Монгол хэл рүү орчуулсан техникийн гарын авлагуудыг мэргэжлийн редактороор нягтлан хянуулж, баталгаажуулсан байна.
• Хянан баталгаажсан техникийн гарын авлагуудын цахим хэлбэрээр захиалагчид хүлээлгэн өгсөн байна
• Захиалгат ажлуудыг хэвлэмэл /2хувь/ болон цахим хэлбэрээр бэлтгэн баталгаажуулж захиалагч талд хүлээлгэн өгсөн байна.

Тавигдах шаардлага:
- Нэхмэлийн салбарын чиглэлээр 3-аас доошгүй жил бичгийн орчуулга хийж байсан дадлага, туршлагатай мэргэжлийн баг байх;
- Багийн гишүүд нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи, чанар баталгаажилтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан ба мэргэшсэн болон англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Гарын авлагыг хянан тохиолдуулах дадлага, чадвартай, нэхмэлийн салбарын техникийн үг хэллэгийг төгс эзэмшсэн ба тус салбарт 10-ааас доошгүй жил ажилласан туршлагатай гишүүнтэй байх;

Үнэлгээний үзүүлэлтүүд:

Шалгуур үзүүлэлтүүд Авч болох оноо
(1) Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага:
1.1. Зорилтот үйл ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй байх [12-20]
(2) Зөвлөхийн үйлчилгээг удирдах багийн ахлагчийн чадвар, туршлага
3.1. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн байх; [5-15]
3.2. Мэргэжлийн ном, тохимол, гарын авлагын бичгийн орчуулга болон хянан тохиолдуулах ажил гүйцэтгэсэн (5 -аас доошгүй жилийн туршлагатай); [5-15]
3.3. Дээрх чиглэлээр мэргэжлийн баг удирдаж байсан (5-аас доошгүй жилийн туршлагатай) [5-10]
(3) Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар, туршлага
3.1. Багийн гишүүн нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи (хими), чанар баталгаажилтаар ажилласан (3-аас доошгүй жилийн туршлагатай); [2-10]
3.2. Мэргэжлийн бичгийн орчуулгын ажил гүйцэтгэсэн ба англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (3-аас доошгүй жилийн туршлагатай); [2-10]
(4) Зөвлөхийн үйлчилгээний хянан тохиолдуулах ажлыг мэргэжилтнүүдийн чадвар, туршлага
4.1. Багийн гишүүн ном тохимол, гарын авлага хянан тохиолдуулах ажлын дадлага туршлага (3-аас доошгүй жил); [5-10]
4.2. Нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарт ажилласан мэдлэг, туршлага (10-аас доошгүй жил) [5-10]
Бүгд [41-100]



         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook