Төслийн мэдээлэл

НЭХМЭЛИЙН САЛБАРЫН ТЕХНИКИЙН ГАРЫН АВЛАГА ОРЧУУЛАХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН БАГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin

Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА-8960 МОН” төсөл 2017 оноос эхлэн хэрэгжиж байна.

Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн салшгүй нэг хэсэг нь төсөл оролцох аж ахуйн нэгжүүдийн (ТОААН) ажилтнуудын техникийн ур чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах явдал юм.

Бид олон улсын туршлагыг Монголын үйлдвэрлэлийн онцлогтой уялдуулсан ажлын байран дахь сургалтууд, зөвлөмжүүд, загвар туршилтуудыг зохион байгуулж байна. Эдгээр ажлуудын дүнд нэхмэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн техникийн ажилтны ур чадавхийг дээшлүүлэхэд зориулсан ноос ноолууран сүлжмэл болон нэхмэлийн гүйцэтгэн боловсруулалт, ноос ноолуурын будах технологи, ноос ноолуурын чанарын хяналт, баталгаажилт зэрэг чиглэлээр техникийн гарын авлагуудыг англи хэл дээр боловсруулсан. Эдгээр техникийн гарын авлагыг монгол хэл рүү орчуулах зөвлөх үйлчилгээг үзүүлэх тус салбарын мэргэжлийн багийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон баг нь дээрх зорилтот үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлууд, багийн гишүүдийн танилцуулга гэх мэт/-ийг үнийн саналын хамт 2020 оны 04-р сарын 09-ний 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар хүлээн авна.

Өргөдөл хүлээн авах хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn

Ажлын даалгаврыг дараах линкээр орж үзнэ үү. http://www.vcmongolia.mn/default.aspx?page=69&menu_id=1030&news_id=8234 

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook