Төслийн мэдээлэл

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
Үндэслэл
Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн Нэмэлт санхүүжилт төсөл” болон “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих” ТА 8960Техник туслалцаа төсөл нь 2017 оны 4 дүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Төслийн хүлээгдэж буй үр дүнгийн салшгүй нэг хэсэг нь төсөл оролцох аж ахуйн нэгжүүдийн (ТОААН) ажилтнуудын техникийн ур чадавхийг дээшлүүлэх явдал юм.
Төслийн зүгээс ТОААН-үүдэд i) технологийн чанарын өгөгдлүүдэд дүн шинжилгээг хийх арга зүй; ii) МХШ стандартад дүйцэх түүхий эд, ээрмэл, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүний олон улсын чанарын шаардлага; iii) хэрэглэгчийн хэрэглээний шаардлагад нийцсэн бүтээгдэхүүний хэрэглээний чанарыг (нэхмэл, сүлжмэл тус бүрт) ямар үзүүлэлтээр, хэрхэн тодорхойлох олон улсын шинжилгээний аргачлал; iv) ТОААН-үүдэд тулгарч буй чанарын хүндрэлүүдийг (бүрзийлт, будгийн тогтворжилт, гүйцэтгэн боловсруулалт) шийдвэрлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлж ашиглах; iv) үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн итгэмжлэлийн үйл ажиллагаа болон техникийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах, үнэлэх зэрэг олон талт сургалтууд, зөвлөмжүүдийг ажлын байранд явуулж, цаг тухай бүрт үнэлгээ хийдэг. Үүний үр дүнд зарим аж ахуйн нэгжүүдэд МХШ тэмдгийг ашиглаж, хэрэгжүүлэх дотоод хяналтын чанарын баталгаажилтын систем бүрдэж, хүний нөөцийн чадавх сайжирч, улмаар 3 аж ахуйн нэгж МХШ тохиролын тэмдгийн гэрчилгээг аваад байгаа билээ.

Цаашид МХШ тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчдийг чанартай, баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах үүднээс аж ахуйн нэгжүүдийн дотоод хяналтын сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлийн найдвартай ажиллагаа, сорилын аргын сонголт, баталгаажуулалт, сорилын дүнгийн үнэн бодит байдал, олон улсад хүлээн зөшөөрөгдөх жишигт хүргэхийн тулд лабораторийн ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт, сорилтод хамруулах шаардлага гарч байна.

Зорилго: МХШ тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж буй аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн дамжлагын онцлогт суурилан дотоод хяналтын лабораторийн ажилтнуудад ур чадварын сургалт явуулж, сорилтод хамруулж шинжээч бэлтгэхэд оршино.

Хугацаа: 6 сар (гэрээ байгуулсан өдрөөс хойш)

Хамрах хүрээ: ТОААН-үүдийн лабораторийн 60 ажилтнуудыг хамруулна.


Гүйцэтгэх ажлууд:

1. Анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны стандарт орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлүүд, тэдгээрийн найдвартай ажиллагааг хэрхэн шалгах, ноос ноолууран ширхэгтийн сорилын болон техникийн шаардлагын стандартууд, сорилын дүнгийн үнэн бодит эсэхийг хэрхэн шалгах зэрэг чиглэлээр онолын болон дадлагажуулах сургалтыг явуулж улмаар суралцагчдыг сорилд хамруулан шинжээч бэлтгэх,

2. Ээрэх үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны стандарт орчин нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлүүд, тэдгээрийн найдвартай ажиллагааг хэрхэн шалгах, ээрмэлийн сорилын болон техникийн шаардлагын стандартууд, сорилын дүнгийн үнэн бодит эсэхийг хэрхэн шалгах зэрэг чиглэлээр онолын болон дадлагажуулах сургалтыг явуулж улмаар суралцагчдыг сорилд хамруулан шинжээч бэлтгэх,
3. Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны стандарт орчин, нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлүүд тэдгээрийн найдвартай ажиллагааг хэрхэн шалгах, нэхмэлийн химийн сорилын болон техникийн шаардлагын стандартууд, сорилын дүнгийн үнэн бодит эсэхийг хэрхэн шалгах зэрэг чиглэлээр онолын болон дадлагажуулах сургалтыг явуулж улмаар суралцагчдыг сорил хамруулан шинжээч бэлтгэх,
4. Ноос ноолууран бэлэн бүтээгдэхүүний сорилтын лабораторийн зохион байгуулалт, ажлын байрны стандарт орчин, нөхцөл, тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслэлүүд тэдгээрийн найдвартай ажиллагааг хэрхэн шалгах, нэхмэл, сүлжмэлийн сорилын болон техникийн шаардлагын стандартууд, сорилын дүнгийн үнэн бодит эсэхийг хэрхэн шалгах зэрэг чиглэлээр онолын болон дадлагажуулах сургалтыг явуулж, улмаар сорилд хамруулан шинжээч бэлтгэх.

Гарах үр дүн:
• Монголын Хаан Ширхэгт бүтээгдэхүүний чанарын стандартыг үйлдвэрлэлийн түвшинд нотолж баталгаажуулах боловсон хүчин бий болно.
• Анхан шатны боловсруулах үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн шинжээч бэлтгэгдэнэ.
• Ээрэх үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабораторийн шинжээч бэлтгэнэ.
• Нэхмэлийн салбарын химийн сорилтын лабораторийн шинжээч бэлтгэнэ.
• Ноос, ноолууран бэлэн бүтээгдэхүүний сорилтын лабораторийн шинжээч бэлтгэнэ.
• Сургалтанд оролцогчдын сургалтаар эзэмшсэн мэдлэгийг бататгах үүднээс ажлын байранд дадлагажуулж, сорилд хамруулан, бие даалт өгч, явцыг хянаж зөвлөж, эцэст нь ур чадварын үнэлгээ хийж, мэдлэгийн төвшинг тогтооно.

Тавигдах шаардлага:
- Мэргэжлийн түвшний сургалт явуулдаг албан ёсны эрхтэй байх,
- Магистр болон түүнээс дээш зэрэгтэй, 3-аас доошгүй жил шинжээч багшаар ажиллаж байсан багш нарын бүрэлдэхүүнтэй байх,
- Сургалт явуулах зориулалтын тоног төхөөрөмжөөр хангагдсан анги танхимтай байх,
- Суралцагсад лабораторийн дадлага хийх орчин бүрдсэн байх,
- Лабораторийн шинжээч нарт зориулсан сургалтын нарийвчилсан хөтөлбөртэй байх,
- Шинжээчийн сургалтыг 3-аас доошгүй жилийн хугацаанд явуулсан дадлага, туршлагатай байх.

Үнэлгээний шалгуур:

Шалгуур үзүүлэлтүүд Авч болох оноо
(1) Зөвлөхийн ажлын даалгаварт заасан ажил, үйлчилгээг гүйцэтгэж байсан тусгайлсан туршлага:
1.1. Зорилтот үйл ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жилийн хугацаанд ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх [10-20]
(2) Зөвлөхийн санал болгож буй санал нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал
2.1. Сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй нь ажлын даалгаврын шаардлагад нийцсэн байдал [5-15]
2.2. Сургалтын хэрэгцээ, онцлогт тохирсон лабораторийн тоног төхөөрөмж, лабораторийн дадлага хийх орчин, анги танхим бүрдсэн байх [5-15]
2.3. Сургалтад ашиглах гарын авлага, үзүүлэх материалууд [5-10]
(3) Зөвлөхийн үйлчилгээг удирдах багийн ахлагчийн чадвар, туршлага
3.1. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологич мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн байх; [2-5]
3.2. Нэхмэлийн үйлдвэрлэлийн сорил шинжилгээний ажил гүйцэтгэсэн (3-аас доошгүй жилийн туршлагатай); [2-10]
3.3. Дээрх чиглэлээр сургалт зохион байгуулж байсан, мэргэжлийн баг удирдаж байсан туршлага (3-аас доошгүй жилийн туршлагатай) [2-5]
(4) Зөвлөхийн үйлчилгээг гүйцэтгэх голлох мэргэжилтнүүдийн чадвар, туршлага
4.1. Багийн гишүүн нэхмэлийн үйлдвэрлэлийн мэргэжил, туршлага; [5-10]
4.2. Нэхмэлийн сорил шинжилгээ, шинжээч багшийн мэдлэг, туршлага (3-аас доошгүй жил) [5-10]
Бүгд [41-100]




         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook