Төслийн мэдээлэл

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ЛАБОРАТОРИЙН ШИНЖЭЭЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin

Азийн Хөгжлийн Банкны Техник туслалцааны хүрээнд “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих ТА-8960 МОН” төслийн хүрээнд үйлдвэрлэлийн дотоод хяналтын сорилтын лабороторийн итгэмжлэлийн үйл ажиллагааны чиглэлээр олон талт хамтын үйл ажиллагаа явуулж байна.
Монголын Хаан Ширхэгт гэрчлэх тэмдэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоод хяналтын лабораторийн шинжээч бэлтгэж, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр мэргэжлийн сургалтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тус салбарын хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд нь дээрх зорилтот үйлчилгээг гүйцэтгэх ур чадвартайг нотлох мэдээлэл /сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, байгууллагын танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлууд, багийн гишүүдийн танилцуулга, гэх мэт/-ийг үнийн саналын хамт 2020 оны 04-р сарын 9-ний 15 цагаас өмнө дор дурдсан хаягаар хүлээн авна.

Өргөдөл хүлээн авах хаяг: “ТА-8960 МОН : Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төсөл
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 14200
Сүхбаатарын талбай 8/1
Сититауер, 7 давхар 704 тоот
Утас: 77116610
Е-шуудан: ta8960admin@monconsult.mn

Ажлын даалгаврыг дараах линкээр орж үзнэ үү. http://www.vcmongolia.mn/default.aspx?page=69&menu_id=1030&news_id=8236 

         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook