Төслийн мэдээлэл

МОНГОЛ ЧАЦАРГАНЫ УДАМЗҮЙН ГЕНЕТИКИЙН ОНЦЛОГИЙН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГААНЫ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ДААЛГАВАР

Огноо: 2020.03.19 | Салбар: Төслийн мэдээлэл | Нийтлэлч: .Admin
Үндэслэл

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн техник туслалцааны хүрээнд “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өртгийн сүлжээг дэмжих ТА-8960” төсөл 2017 оны 4 дүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлээд байна. Тус төсөл чацарганы салбарын хүрээнд: Малчид, фермерүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх: Аж ахуй нэгжүүдийн маркетинг,мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх: Монголын бүтээгдэхүүний брэнд (үүдийг) хөгжүүлэх гэсэн зорилт тавин ажиллаж байна
Дээрх зорилтуудын хүрээнд хөдөө аж ахуйн зохистой дадлын тогтолцоог нэвтрүүлэх, тариаланчдын нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, түүхий эдийн гарал үүслийн мөрдөн мөшгөх тогтолцоог бүрдүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чанарын хяналт, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, олон улсын чанарын баталгаажуулалтын шаардлагыг авах баталгаажуулах зорилтот орны зах зээлийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Мөн зорилтот ашиг хүртэгчдийн хэрэгцээнд тулгуурлан олон удаагийн цуврал сургалтуудыг зохион байгуулсан ба энэ сургалтад чацарганы аж ахуйд баримтлах хөдөө аж ахуйн зохистой дадал, чацарганы өвчин хортонтой тэмцэх, чацарганы сортууд зэрэг гарын авлагууд боловсруулан хэвлүүлж хүргүүлээд байна.

Мөн “Чацарганы кластерийн хамтын ажиллагааны тогтолцоо бүрдүүлэх нэгдсэн өртгийн сүлжээ үүсгэх судалгаа”, “Чацаргана, түүний гаралтай бүтээгдэхүүний тэжээллэг ба эмчилгээний шинж чанарыг тогтоох судалгаа” зэрэг судалгаанууд явагдаж байна.

Судалгааны дүнгээс харахад манай орны чацарганы аж ахуйд тариалж байгаа сортууд дангаараа ОХУ-ын сортууд байгаа бөгөөд 1990-ээд оноос сортын бодлого алдагдаж бараг бүх талбайн сортууд хоорондоо холилдсоноос гадна манай оронд нутагших явцдаа уг сортуудын ургацлаг шинж чанар болон жимсэнд агуулагдах зарим ашигт бодисын хэмжээ зэрэг нь үндсэн нутагтаа ургаж байсан үзүүлэлтүүдээс харьцангуй бага үзүүлэлттэй байна.

Монгол орны чацарганы бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах чацаргана нь Ази, Европын бусад зүйл, дэд зүйлээс ямар шинж чанараараа давуу болох, жимсэнд нь тослог илүү, ган хүйтэнд тэсвэртэй, экологийн дасан зохицох шинжээр илүү, удамших хувьслын генийн сангаар арвин, стратегийн өндөр ач холбогдолтой байгалийн үнэт нөөц генофонд, селекцийн эх материал болохыг орчин үеийн молекул генетикийн судалгааны аргаар судлан тодорхойлох шаардлгатай байна.

Монгол орны экологийн өөр өөр орчин, нөхцөлд тархсан чацарганы популяцууд нь генийн харилцан солилцоо явагдах боломжгүй хоорондоо хол зайд оршиж, тухайн орчиндоо дасан зохицсон өвөрмөц шинж төрхийг бүрдүүлж байдаг байгалийн популяцуудыг хооронд нь фенетикийн болон генетикийн онцлогийг харьцуулан судалж селекцид ашиглах боломжтой шилдэг хэлбэрүүдийг олж илрүүлэх селекцид ашиглах эх материал бүрдүүлэх шаардлагатай байна.
Зорилго

Монгол орны байгалийн чацарганы олон янз байдал тэдгээрийн генетикийн онцлог шинжүүдийг уламжлалт болон орчин үеийн молекул генетикийн судалгааны аргаар харьцуулан судлах, монгол чацарганы удамзүйн генетикийн онцлогийн тодорхойлох.

Гүйцэтгэх ажлууд:
• Судалгааны ажлын арга зүй, төлөвлөгөөг боловсруулах.
• Чацарганы генетикийн олон янз байдал түүний онцлог шинжийг судалсан судалгааны үр дүнгүүдэд шинжилгээ хийх.
• Молекул генетикийн судалгаанд шаардлагатай үр дээж цуглуулах.
• Молекул генетикийн судалгаанд шаардлагатай урвалж бодис захиалах.
• Монгол орны байгалийн чацарганы популяциудийн фенотипийг харьцуулан судлах.
• Монгол орны байгалийн чацарганы популяцууд филогенетикийг харьцуулан судлах.
• Монгол чацарганы удам зүйн онцлогийг тодорхойлно.
• Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлэх.
• Чацарганы үйлдвэрлэгчдэд зориулсан монгол чацарганы онцлогийн сурталчлах, зөвлөмж боловсруулах.
• Судалгааны ажлын тайланг мэргэжлийн судлаачдын багаар хэлэлцүүлэн засварлаж хүлээлгэн өгөх.
Зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлага
• Багийн ахлагч нь молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх ба тус салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
• Баг нь ургамал судлал, агрономич, молекул биологийн мэргэжилтэй 2-3 гишүүнтэй байх.
• Зөвлөх баг нь ургамалын морфологи, генетикийн судалгаанд шаардлагатай лаборатори, багаж тоног төхөөрөмж (РНХ болон ДНХ агууламж тодорхойлох, Өндөр хурдны хөргүүрт центрифуг, Полимеразын гинжин урвалын машин, Агарозын гель гүйлгэх электрофорезийн аппарат, хэт ягаан туяаны иллюминатор, Шингэн холигч)-тэй байх, эсвэл холбогдох байгууллагатай хамтран ажилладаг байх.
• Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх.

Тайлагнах
• Зөвлөх үйлчилгээний явцын тайлангуудыг хуваарийн дагуу монгол хэлээр боловсруулж “ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих” төслийн нэгжид хүлээлгэж өгнө.
• Эцсийн тайланг монгол, англи хэлээр боловсруулж 2 хувь хэвлэмэл, 1 хувь электрон файл хэлбэрээр үйлдэн захиалагчид хүлээлгэн өгнө.

Хугацаа:
Зөвлөх үйлчилгээг гэрээ байгуулсан өдрөөс эхэлж 3 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Хүлээгдэж буй үр дүн
• Монгол орны байгалийн чацарганаас селекцийн эх материал сонгоход шаардлагатай морфометрийн үндсэн үзүүлэлтүүд популяци тус бүрээр тодорхой болгоно.
• Монгол орны байгалийн чацарганы популяцуудын ялгаатай ба төстэй тал удам зүйн хэлхээ тодорхой болсноор чацарганы биохими, селекцийн судалгаа хийх сонголт хийх ажилд суурь мэдээлэл бий болно.
• Монгол чацарганы дэд зүйлийг дэлхийн бусад нутгуудад ургаж байгаа чацарганы зүйлүүдтэй генетикийн ямар холбоотой байна, үүсэл гарлын хувьд хаанаас гаралтай зэргийг гаднын судлаачдын судалгаатай харьцуулсан дүгнэлт гарна.
• Судалгааны үр дүнгээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна.
• Чацарганы үйлдвэрлэгчдэд зориулсан монгол чацарганы онцлогийн сурталчлах зөвлөмж гарна.

Гүйцэтгэгчийг сонгох шалгуур үзүүлэлтүүд

Шалгуур үзүүлэлтүүд Авбал зохих оноо Үнэлгээ
Ургамал судлал, молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байх ба тус салбарт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 20-35
Ургамалын морфологи, генетикийн судалгаанд шаардлагатай лаборатори, багаж тоног төхөөрөмж (РНХ болон ДНХ агууламж тодорхойлох, Өндөр хурдны хөргүүрт центрифуг, Полимеразын гинжин урвалын машин, Агарозын гель гүйлгэх электрофорезийн аппарат, хэт ягаан туяаны иллюминатор, шингэн холигч) –тэй байх, эсвэл холбогдох байгууллагатай хамтран ажилладаг байх. 20-40
Англи, орос зэрэг гадаад хэл дээрх материалыг ашиглах чадвартай байх 5-15
Ажлын төлөвлөлт, бичиг баримтын бүрдүүлэлт 2-10
Нийт 47-100
Шалгуурт 70 –аас дээш оноо авсан багийг цаашид сонгон шалгаруулалтанд оруулна.
         

Сэтгэгдэл үлдээх

HTML Content https://www.youtube.com/watch?v=1Aqv9lKRqKY -     YAK  DOWN LINK IN YOUTUBE

Монгол хонь, хонины ноос бэлтгэх- Малчид, бэлтгэн нийлүүлэгчидэд зориулсан видео хичээл

https://www.youtube.com/watch?v=jU4MxqsWMuI&t=59s 

HTML Content

Салбар: | Төрөл:
Хаяг:

| | | facebook